Дарья Дугинагийн амийг хөнөөх захиалгыг урьдчилан өгсөн байжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-08-22 21:50:17

ОХУ-ын сэтгүүлч, улс төр судлаач Дарья Дугинагийн амийг хөнөөсөн гэмт хэргийг урьдчилан захиалж, төлөвлөсөн гэж мөрдөн байцаах хороо үзэж байна.

"Одоогийн байдлаар  машины жолоочийн талын дор тэсрэх бөмбөг тавьсан нь тогтоогдсон.  Машиныг жолоодож  явсан Дарья Дугина газар дээрээ нас барсан" гэж мэдээлжээ.
Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн 105 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг буюу “д” хэсэг/ “Нийтэд аюултай хэлбэрээр хүн амины хэрэг үйлдсэн” гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. 
Хэрэг явдлыг тодотгоход  8-р сарын 20-ны өдрийн 21:00 цагийн орчимд Москвагийн Одинцово дүүргийн Большие Вяземы тосгоны ойролцоо "Toyota Land Cruiser" машинд тэсрэх төхөөрөмж ажиллаж, улмаар жийп шатсан байна.
Жолооч нь Оросын философич, улс төр судлаач, нийлэлтч Александр Дугины охин Дарья Дугина байв. 2015 оны гуравдугаар сараас Украинд болсон үйл явдлын улмаас АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад орсон. Үүнээс гадна Канад, Австрали улсууд Дугины эсрэг хориг арга хэмжээ авсан.

Дарья Дугина гэж хэн байв

Түүний  эцэг Александр Дугин - Зөвлөлт ба Оросын философич, улс төр судлаач, социологич, орчуулагч, нийгмийн зүтгэлтэн юм. Олон улсын Евразийн хөдөлгөөнийг тэргүүлдэг. 2014 онд Америкийн "Foreign Policy" сэтгүүлд Дугиныг орчин үеийн дэлхийн шилдэг 100 "дэлхийн сэтгэгч"-ийн жагсаалтад оруулсан байна. 

Харин талийгч Дарья Дугина 1992 онд төрсөн. Тэрээр Москвагийн Улсын Их Сургуулийн Философийн факультетийг төгссөн, Олон улсын Евразийн хөдөлгөөний улс төрийн ажиглагч, мөн хөгжмийн чиглэлээр суралцсан.

Тэрээр сэтгүүлч, философич, улс төрийн ток шоуны оролцогч гэдгээрээ алдартай нэгэн байв. Тэрбээр мөн хамтран зохиогчоор оролцсон "УкраинZ" номоо  удахгүй хэвлүүлэхээр төлөвлөж байжээ. 

Аллагын захиалагч нь хэн байж болох вэ

Бүгд Найрамдах Донецк Ард Улсын тэргүүн Денис Пушилиний тэмдэглэснээр Дугинагийн үхэлд "Украины террористууд" буруутай хэмээн тэр мэдэгдээд байна. 

Харин улс төр судлаач Сергей Марков аллагын захиалагч байж болох хүмүүсийг нэрлэжээ. Түүний бодлоор  нэгдүгээр хувилбараар Украины цэргийн тагнуулын алба. Хоёр дахь нь Украины аюулгүй байдлын алба юм. Мөн магадлалтай байж мэдэх гурав дахь  хувилбар бол хувийн бизнес, магадгүй гэмт хэрэгтнүүдийн зөрчилдөөнтэй холбоотой байж мэдэх юм.  Дөрөвдүгээр хувилбар бол Туркийг эсэргүүцэгчид байж мэдэх юм.  Учир нь Александр Дугин сүүлийн хэдэн арван жилийн турш Туркийг  маш идэвхтэй дэмжиж байсан. 

 Мөн тэрээр Дугин улс төрийн идэвхтэй байр сууриасаа болж олон аюул заналхийлэлд өртөж болзошгүйг хүлээн зөвшөөрчээ.


Холбоотой мэдээ