Дарья Дугинагийн аминд хүрсэн хэргийн эргэн тойронд: Шинэ баримтууд

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-08-24 19:32:05

Эстони аллагын гол сэжигтэн Наталья Вовкийг  ОХУ-д шилжүүлж өгөх үү

Дарья Дугинагийн аминд хүрсэн байж болзошгүй Наталья  Вовк хэрэг явдлын дараа Псков мужаар  дамжин Эстон руу гарсан нь нэгэнт тодорхой байгаа. Тиймээс Оросын тал Таллинаас түүнийг шилжүүлж өгөхийг  шаардсан. Харин үүнд Таллин ямар хариу өгөв. 

 Эстонийн Гадаад хэргийн сайд Рейнсалу хэлэхдээ, Таллин ХАБА-ны Вовкийн тухай мэдэгдлийг Москвагийн өдөөн хатгалга гэж үзэж байна гэв. Түүний үзэж байгаагаар Украиныг дэмжиж байгаа Эстонид Орос улс ийм байдлаар шахалт үзүүлэхийг оролдож байна. "Бидэнд нэмж хэлэх зүйл алга" гэж тэрбээр онцолжээ.

Хуульд заасан тохиолдолд л хилээр орж гарч байгаа иргэдийн мэдээллийг нийтлэх боломжтой гэдгийг тэр дурдаад "Оросын тусгай албад хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг ямар нэг зүйлд буруутгаж байгаа нөхцөл байдал тэдэнд хамаарахгүй" гэж мэдэгдэв.

Наталья Вовк  Украины Зэвсэгт хүчинд алба хааж байжээ

Сэтгүүлч Дарья Дугинагийн амь насыг хөнөөсөн сэжигтэн Наталья Вовкийн хамаатан садан нь түүнийг Украины армийн эгнээнд алба хааж байсныг баталжээ.

Түүний үеэлийн хэлснээр Вовк Украины Зэвсэгт хүчинд "оффист" ажиллаж байсан бөгөөд тэр  сарын өмнө  явсан бөгөөд Мариуполь дахь орон сууцанд ирээгүй гэжээ.

Мөн Наталья Вовкийн аав, охин нь Украины Зэвсэгт хүчинд алба хааж байсан ч эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас халагдсан. Наталья хэсэг хугацааны өмнө дүрвэгчийн статусаар Европ руу явсан ч удалгүй эх орондоо буцаж ирсэн гэжээ.

Тэр хэрэг явдлаас гурав, дөрөв хоногийн өмнө аав руугаа Балтиорчмын нэг орноос залгаж,  "Бүх зүйл зүгээр дээ, зүгээр" гэж хэлжээ. Тэр өөрийгөө Литвад байсан гэж хэлсэн "гэж аллагын сэжигтний аав хэлэв.

 Хэргийн хань хамсаатныг илрүүлэхээр ажиллаж байна

Сэтгүүлч Дарья Дугинагийн амийг хөнөөсөн хэрэгт Украины иргэн Наталья Вовкоос гадна бусад хүмүүс холбоотой байхыг Оросын мөрдөн байцаагчид үгүйсгэхгүй байна.  

Мөрдөн байцаагчид  "Наталья Вовкийг эрэн сурвалжлах жагсаалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ хэргийг үйлдсэн бусад этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна" гэжээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөн байцаалтад чухал ач холбогдолтой зүйлсийг олохын тулд Вовкийн  түрээсэлсэн орон сууц гараж зэрэгт нэгжлэг хийж, суурилуулсан камерийн бичлэгийг шалгаж байна" гэж Мөрдөн байцаах хороо мэдээлжээ. 
Эх сурвалж:

РИА новости, АиФ, Gazeta.ru

Холбоотой мэдээ