Таны төрсөн оны сүүлийн тоо таньтай холбоотой нууцыг агуулж байдаг. Үүнийг заавал мэдэж байх ёстой!
Сонин ХачинТаны төрсөн оны сүүлийн тоонд ямар нууц оршиж байгаа вэ?
Хүмүүс эрт дээр үеэс эхлэн тооны ухаанд суралцаж, тоонууд хүний амьдралд чухал нөлөө үзүүлсээр өнөөдрийг хүрчээ.
Төрсөн он маань бидэнд юу хэлж чадах вэ?
Бидний хорвоод мэндэлсэн жилийн сүүлийн тоо тухайн хүн болон бусад хүмүүс, гараг ертөнцтэй салшгүй холбоотой байдаг байна.
Үүнийг мэдмээр байна уу?
Хэдэн онд төрснөөс шалтгаалж, тухайн хүний амьдрал хэрхэх нь шийдэгддэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй болов уу.
Гэхдээ хамгийн чухал нь таны төрсөн оны сүүлийн тоо.
Дээрээс нь 5 элементийн алинд нь хамаарч буй нь чухал нөлөө үзүүлдэг.
Өөрөөр хэлбэл тоонууд тэдгээр элементтэй холбогдсон байдаг.
Эдгээр элементүүдэд Гал, Ус, Агаар, Газар болон Мод багтана.
Ямар элементэд хамаарч байгаагаас шалтгаалж, тухайн хүний хувийн зан чанар тодорхойлогдож болно.
Тэгэхээр таны төрсөн жил хэдэн он бэ?
Таны элемент эсвэл байгалиас заяасан хязгаар чинь төрсөн жилийн сүүлийн тоотой шууд хамааралтай байна.
Жишээ нь:
Таны төрсөн он 1984 бол сүүлийн тоо буюу 4 нь Мод элементэд харъяалагдана гэсэн үг.
Төрсөн жилийн сүүлийн тоо 4 болон 5: Мод Мод элементэд хамааралтай хүмүүс – өөртөө итгэлтэй болон хөдөлмөрч.
Шинэ зүйл сурч мэдэх дүүрэн хүсэл тэмүүлэлтэй, туршлага хуримтлуулах дуртай.
Тэдэнд үл мэдэх газар болон нууцлаг зүйлс таалагддаг.
Мөрөөдөл нь дэлхий ертөнцийг бүхлээр нь таньж мэдэх явдал юм.
Зарим үед бага зэрэг хувиа хичээх, өөрийгөө бусдаас илүү үзэх сул талтай байдаг.
Төрсөн жилийн сүүлийн тоо 0 болон 1: Агаар
Эдгээр хүмүүс хүчирхэг зан чанартай.
Тэд маш богино хугацаанд бие болон сэтгэл санааны хүч чадлаа нөхөх чадвартай.
Агаар элементэд хамааралтай хүмүүс биеэ даасан болон нийтэч байдаг.
Үргэлж бусдаас зайгаа барьдаг, яагаад гэвэл эдгээр хүмүүс ганцаараа байхыг илүүд үзэж байгаа мэт дүр эсгэх нь бий.
Хайр дурлалд умбаж, аз жаргалтай амьдрахын тулд маш хичээдэг.
Төрсөн жилийн сүүлийн тоо 2 болон 3: Ус
Энэ элементэд хамааралтай хүмүүсийг тодорхойлж хэлэх үг бол сайхан сэтгэл болон мэдрэмж, нигүүлсэл.
Сайхан сэтгэлтэй, бусадтай нөхөрсөг харилцдаг хүмүүс.
Тэдний төсөөлөн бодох чадвар үнэхээр сайн.
Бүтээлч хүмүүс бөгөөд нэгэн хэвийн байх дургүй, ихэвчлэн бодолд автдаг болон эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг.
Эдгээр зан чанарынхаа тусламжтай хувийн чадваруудаа хөгжүүлж, амжилтад хүрч чаддаг, тэр дундаа урлаг соёлын салбарт тэргүүлэх болно.
Зөн совин нь тэдэнд ихэнх нөхцөл байдалд зөв шийдвэр гаргахад нь тусалдаг.
Хичээнгүй, анхаарал болгоомжтой хүмүүс бөгөөд жижиг зүйлсэд хүртэл ач холбогдол өгдөг.
Төрсөн жилийн сүүлийн тоо 6 болон 7: Гал
Тэд бол жинхэнэ адал явдал болон аялалд дурлагсад.
Амархан шийдвэр гаргахаас гадна үйл явдлын гол цэг дээр байхыг илүүд үздэг.
Гал дүрэлзэж буй мэт түргэн зан чанартай хүмүүс боловч, сайхан сэтгэлтэй бас эмх замбараагүй, бусдад яаж хандахаа мэддэгээс гадна бусдыг өөртөө хэрхэн татаж, хажуудаа байлгахаа маш сайн мэддэг.
Төрсөн жилийн сүүлийн тоо 8 болон 9: Газар
Газар элементэд хамааралтай хүмүүс түшигтэй боловч, өөрөөрөө бахархах дуртай.
Тэд бүх зүйлийг оролдож үзэхийг хүсдэг бөгөөд боломжийг алдах туйлын дургүй гэхэд болно.
Бүх зүйлийг хянах гэж оролддог, мөн анхаарлаа хандуулсан зүйлдээ хайхрамжгүй ханддаггүй.
Тэдэнд өөрийг нь шоглож, тоглоом хийх таалагддаггүй.
Бүх зүйлийг ухаалгаар шийдэх гэж зорьдог бөгөөд асуудлаас гарах гарцыг толгойдоо эрж хайж байдаг.
Бүгдийг төлөвлөж хийх нь тэдэнд таалагддаг.
Тэд эргэлзээ төрүүлсэн зүйлээс бага зэрэг эмээдэг.