Ерөнхий сайд шинээр томилох 10 сайдаа танилцуулж, УЗ дэмжлээ
Улс ТөрМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулж, улс төрийн дэмжлэгээ авлаа. Тэрээр хуучин бүтэц дээрээ хоёр сайд нэмжээ. Шинээр 10 хүнийг сайдад нэр дэвшүүлж, үлдсэн сайд нараа хуучин бүрэлдэхүүнээр нь үлдээх хувилбарыг танилцуулж, дэмжигдсэн байна.
Шинээр томилох сайд нар:
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд сайдаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан,
-Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар УИХ-ын гишүүн Н.Учрал
-Эдийн засаг, хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар,
-Спорт, олимпизм хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,
-Хот хариуцсан шадар сайдаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар,
-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,
-Зам, тээврийн хөгжлийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт,
-Эрчим хүчний сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарыг томилохоор шийдвэрлэжээ.
Харин хуучин бүрэлдэхүүнээс дараах дөрвөн сайд "давхар дээл"-тэй үлдэж байна.
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Б.Жавхлан,
Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан,
Боловсрол, шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар.
Ингэснээр дараах "дан дээл"-тэй сайд нар танхимдаа үлдэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ,
-Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр,
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг,
-Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар,
-Соёлын сайд Ч.Номин,
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд.