Н.Учрал: НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн загвар болсон орон гэдгийг зарлана

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-08-31 06:33:00

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийв. 

Тэрбээр, Төрийн хэмнэлтийн хууль болон Төрийн хяналтын хуулийн хэргэжилт, Цахим монгол  хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө.

Төрийн хэмнэлтийг хуулийг хэрэгжүүлэх явцыг эрчимжүүлэхийн төлөө мэдээлэл технологийн хөгжлийн хурдыг ашиглах, авлигын индексийг бууруулахад эерэг нөлөө үзүүлэхэд мэдээллийн технологийн салбар, тэд дундаа ЦХХХЯ гол үүрэгтэй ажиллах ёстой гэсэн үүргийг Ерөнхий сайд өгсөн.

Нийтийн мэдээллийн тухай хуульд зарим мэдээлэл нээлттэй болох талаар тусгасан. Бусад салбаруудтайгаа хамтарч мэдээллүүдийг ил тод болгох чиглэлээр ажиллана.

Тухайлбал, Ашигт малтмалын лицензийг цахимаар авах, дархан цаазтай газарт хэн ямар газар эзэмшдэг тухай мэдээлэл, мөн иргэд шинээр орон сууцанд орохдоо Улсын комиссын шийдвэртэй цахимаар танилцаж, байр нь чанарын ямар  түвшинд баригдсан тухай мэдээллийг авах боломж бүрдэнэ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 266 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон. Тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг хурдасгах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Тоон гарын үсгийг банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд нэвтрүүлнэ.

2022 оны 9-р сарын 5-6-нд Монгол Улсын Засгийн газар, Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-тай хамтран олон улсын хурал зохион байгуулна. Энэ үеэр НҮБ-аас Монгол Улсыг цахим шилжилтийн үлгэр загвар болсон орон гэдгийг албан ёсоор зарлана гэсэн сайн мэдээтэй байна гэлээ.

Холбоотой мэдээ