Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай секс дуулианд холбогдов

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-09-02 14:04:52
Тэргүүн хатагтай шөнө ямар ажил хийж байсан тухай одоо Өмнөд Солонгос даяар шуугиж байна, энэ улсын Ерөнхийлөгч Юн Сок Елийн гэргий Ким Кун Хи бараг л секс дуулианд холбогджээ. 
Өчигдөр буюу 9 сарын 1-нд Тэргүүн хатагтайг доромжилсон хэрэгт буруутган 2 блогчийг цагдаа нар гэрээс нь баривчилсан байна. 
Өнөөгийн тэргүүн хатагтайтай холбоотой шуугиан өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн дэгджээ. 
Тэр үед Ерөнхий прокурор байсан Юн Сок Елийн гэргийг аймшигтай хэрэгт буруутгаж, түүнийг залуудаа Жюли нэрээр шөнийн клубт ажилладаг байсан гэжээ. 
Өөрөөр хэлбэл, зочдыг угтагч үдэгч. 
Ихэнх орны иргэд үүнд онц эмзэглэхгүй, гэвч Солонгост өөр. Дорны сэтгэлгээнд энэ нь биеэ үнэлэгчээс тал алхмын зайтай. 
Солонгосууд кисэн гэж нэрлэдэг бол Японд гейша. 
Тэд бол шөнийн клубт архи ундаа аягалж эрчүүдтэй ярилцаж цаг нөхцөөхөд тусалдаг дуудлагын бүсгүй. 
Энэ талаар Ким Кун Хигээс асуухад “Би ийм ажил хийхээр хангалттай хөөрхөн биш гэж үү?” хэмээн аальгүйтэн асууж дүйвүүлээд өнгөрсөн. 
Дашрамд дурдахад, 50 настай тэргүүн хатагтай Хи бараг л 30 шүргэж яваа мэт харагддаг. 
Тухайн үед Ерөнхийлөгч Юн Сок Ель өөрийн эхнэрээ өмгөөлж хамгаалаад өнгөрсөн билээ. 
Жюли буюу Ким Кун Хитэй холбоотой өөр нэг дуулиан бий, түүнийг өнөөгийн нөхөртэйгээ суухаас өмнө өндөр албан тушаалтай түшмэлтэй цуг амьдардаг байсан тухай мэдээлэл цацагдсан. 
Тэгэхдээ бүр гэр бүлтэй хүнтэй шүү. 
Ер нь тэргүүн хатагтайтай холбоотой өөр олон шуугиан ч бий: Ким Кун Хи их сургуулийн багшийн ажилд орох өргөдөлдөө огт байдаггүй уралдаан тэмцээнд ялсан гэж худал бичсэн. 
Дараа нь тэр том компаниудын удирдлагуудтай үгсэн хуйвалдаж хувьцааны үнэд нөлөөлөх замаар хөрөнгийн бирж дээр мөнгө хийсэн. 
Бас Ерөнхийлөгчийн Тамгын газарт ойр дотны найзуудаа авч ажиллуулсан. 
Өөрийн фан клубтэй, Ерөнхийлөгчтэй айлчлал хийж байхдаа гэрэл зургаа фан клуб рүү илгээж төрийн тэргүүний аюулгүй байдалд заналхийлсэн гэх мэтээр. 
Холбоотой мэдээ