Оросын хийгээс татгалзвал Данид 30000 хүн ажилгүй болно гэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-09-02 14:08:10
Дани улсын Сангийн яам “2023 онд манай орны ажилгүйчүүдийн тоо 8000-аар нэмэгдэж Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт ердөө 0,8% байх шинжтэй. Хэрэглээний инфляци 3,3% орчим гэж бид таамаглаж байна. Европчууд тодорхойгүй нөхцөл байдалд амьдарч байна, энэ нь эрчим хүчний хангамж, үнэ тодорхойлоход нөлөөлдөг. Нийлүүлэлт цаашид хүндэрвэл, хэрэв Европын холбоонд нийлүүлж буй Оросын байгалийн хий бүрэн зогсвол энэ нь Дани улсын төдийгүй дэлхийн эдийн засагт сөрөг нөлөөлөх нь дамжиггүй” хэмээн мэдэгдэв. 
Харин Даний “DR” агентлаг улс орны нөхцөл байдал бүр муудаж болзошгүй талаар анхааруулав. “Хаант улсад инфляци 4,3% хүрэх төлөвтэй, гэхдээ байдал улам хүндэрч магадгүй байна. Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг бууруулсны дараа Даний эдийн засагт олон сөрөг үзэгдэл ажиглагдлаа. Хэрэв ОХУ-ын хийгээс бүрэн татгалзвал Даний эрх баригчид маш өндөр үнэ төлөх болно. Мянга мянган хүн ажилгүйчүүдийн эгнээнд орно. Нөхцөл байдал муугаар эргэвэл Дани улсад 30 мянган хүн ажилгүй болнж магадгүй байна. Даний эдийн засаг ч сүйрнэ” хэмээн “DR”-ийн тоймч Нюгор Юст сэрэмжлүүлжээ. 
Холбоотой мэдээ