Ж.Соронзонгийн нөхөр Л.Энх-Амгалан сайдад дургуйцлээ илэрхийлэв
НийгэмМонгол-Оросын хамтарсан III дугаар сургуулийн захирал Ж.Соронзонг сурган хүмүүжүүлэгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар Боловсролын сайд цахим хуудастаа бичиж, түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Оросын талд хүргүүлэхээ мэдэгдсэн. Үүний дагуу шуурхай арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан юм.
Тэгвэл Ж.Соронзонгийн нөхөр Н.Лүндэндорж “Сайд хүн изгаар мизгаараар шийдвэр гаргах нь буруу байхаа. Сэтгэлийн хөдлөл, хөөрлөө дарж сурснаар л улс төрч болдог юм гэсэн” хэмээн цахим хуудаснаа бичжээ.