СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малайзын иргэдтэй нийлж АТМ ашиглан "иргэдийн данс"-наас мөнгийг нь авсан хэрэг гарчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-15 04:57:57

Залилах гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхааруулж буй. 

Үүнтэй холбоотойгоор нэгэн жишээ дурдахад:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн зургадугаар сар /2022.06/-д залилах гэмт хэрэгтэй холбоотой нэгэн хэргийг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Тодруулбал:

Монгол улсын иргэн Л.Д, Д.Б нар нь /дээд боловсролтой, менежер ажилтай, эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг/ урьдаас тохиролцож үргэлжилсэн үйлдлээр, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2018 оны 3 сарын дундаас 2018 оны 5 сарын хооронд нэр бүхий хохирогч нарын дансны мэдээллийг хууль бусаар тусгайлан бэлтгэсэн төхөөрөмж дээр хуулбарлан бэлтгэж улмаар Малайз улсын иргэн Нг Ёона Бинг, Лиев Тау Конг, Тио Чуан Чзи, Тхонг Зи Ян нарт дамжуулан залилах гэмт хэргийг үйлдсэн байна.

Тэд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Хаан, Капитрон, Төрийн, Худалдаа хөгжлийн, Голомт банкны бэлэн мөнгөний машинаас нэр бүхий 42 хохирогчийн данснаас нийт ... төгрөгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч их хэмжээний хохирол учруулжээ.


Тухайлбал:

Дээрх банкиудын харилцагчийн картнаас өөрт нь мэдэгдэлгүй зарлага гаргаж мөнгийг нь АТМ-ээс авсан байна. 

Харилцагчид данснаас нь зарлага гарсан даруйд харилцагч банкандаа хандахад АТМ-ны камер шүүн шалгажээ.

Ингэхэд харилцагчид өөрсдөө биш байсан бөгөөд гаднын иргэд байсан гэдгийг тогтоосон байна.

Хэрэг явдлын төгсгөлд харилцагчдын данснаас гарсан зарлагыг банкнаас нөхөж олгосон байна.

Шүүх  Л.Д, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ялын төрөл, хэмжээний дотор 10.000 нэгжээр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжээр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Харин Малайзын иргэдийг яаж шийтгэсэн нь нээлттэй мэдээлэлд байхгүй байгаа юм. 

Иймээс иргэд та бүхэн сэрэмжтэй байж дансны мэдээллээ нууцлан илүү найдвартай хэрэгслийг сонгохыг уг мэдээллээрээ сануулж байна.


Холбоотой мэдээ