Ши Жиньпин тусгай онгоцоор Самаркандад очлоо
ДэлхийШи Жиньпин тусгай онгоцоор Самаркандад очлоо
Орон нутгийн цагаар есдүгээр сарын 14-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Самаркандад очиж, Бүгд Найрамдах Узбекистан Улс дахь төрийн айлчлалаа эхлүүлэхийн зэрэгцээ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаанд оролцсон байна.
Түүнийг Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Узбекистаны Ерөнхий сайд А.Н.Арипов, Узбекистаны Гадаад хэргийн сайд В.И.Норовт зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд онгоцны буудлаас хүлээн авчээ.
Шавкат Мирзиёев Ши Жиньпинийг онгоцны буудалд хүлээн авах ёслолын арга хэмжээг удирдсан байна.
Ши Жиньпин хэлсэн үгэндээ, юуны түрүүнд Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Узбекистаны засгийн газар болон ард иргэдэд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Хятад Узбекистан хоёр орон хийгээд хоёр орны ард иргэдийн найрамдалт харилцаа мянган жилийн түүхтэй юм. Хятад, Узбекистаны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжил маш хурдтай хөгжиж байгаа нь хоёр ард түмэнд үр өгөөжөө хүртээх төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг ахиулах болно. Миний бие Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтай хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хамтаар сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, Хятад, Узбекистаны харилцааг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөөн дээр хамтран ажиллах болно. ШХАБ-ын Самаркандын дээд хэмжээний уулзалтад оролцон, талуудтай хамтдаа "Шанхайн үзэл баримтлал"-ыг түгээж, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, уг зохион байгуулалтын эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.