Х.Гаажид: Инээж тавлаж, зургийг нь шейрлэхийн оронд тэр залууг авчирсан зохион байгуулагч залуус, Lil Pump руу яаралтай холбогдож зургийг нь устгуул
НийгэмӨчигдөр тэр бүсгүйн видео, зургийг ил гаргасан Lil Pump гэж нөхөр болон хэн ч анзаараагүй байхад Монгол охин байна гэж бусдад тараан, ил болгосон Монгол эрчүүд бол дутуугийн хомсдолтой, эмэгтэй хүнийг огтоос хүндэлдэггүй, хүний өмнөөс өөрийгөө тавьж чаддаггүй EQ муутай, жинхэнэ арчаагүй “гөлөгнүүд” байлаа.
Эмэгтэй хүнийг, хүний охиныг ийнхүү харлуулдаг хүмүүсийг гөлөг гэж нэрлэхэд ч багадна.
Тэд өөрсдөө ээж, эгч, охин дүүтэй бүр цаашлаад охидтой хүмүүс харагдана лээ.
Тэглээ гээд хүний охин үр ямар байдалд орох нь огт хамаагүй, зөвхөн зугаа болгож бохир амаараа ярих нь л чухал байгааг бодоход хувиа хичээсэн, хүний мууд дуртай өөдгүй новшнууд гэдгээ өөрсдөө тэд зарлачихлаа.
Бэл бэнчингээ гайхуулах биш биенээ хайрлаж, өмөөрч сурмаар байна хэдүүлээ.
Инээж тавлаж, зургийг нь бие рүүгээ шейрлэхийн оронд тэр залууг авчирсан зохион байгуулагч залуус Lil Pump руу яаралтай холбогдож зургийг нь устгуулж, хуулийн дагуу хариу арга хэмжээ авна гэдгээ илэрхийлэх ёстой байсан юм.
Хичнээн цагийн дараа бүр орой л твиттерээсээ устгаж байна лээ тэр дурак.
Хүний охин үр амиа хорловол яана?! Дахиж Монголын нутаг руу оруулаад ч хэрэггүй.
Тийм ёс зүйгүй, өөрөөрөө сайрхсан видео тавьж байгаа нь өөрийгөө их юманд бодсон нэр шигээ Lil тархитай, эго өндөртэй, жинхэнэ нарциссист юм байна лээ шд.
Тэр бүсгүй хэнийг ч хохироогоогүй байтал өөрийн нэр устайгаа зарлуулж, асар бүдүүлгээр дайрч доромжлуулсаныхаа төлөө тэр зураг задалсан нөхрийг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэж, уучлалт гуйлгахад нь манай мундаг, хэл устай хуульч, өмгөөлөгчид туслаасай.
Дахиж дэлхийн аль ч улсын, ямар ч эмэгтэйг ингэж доромжилж болдоггүй гэдгийг ойлгуулмаар байна.
Ямар ч эмэгтэй хүнийг муугаар харуулдаг эр – эр хүн биш байдаг юм шүү.
Өсөхдөө өлөн зөлмөн, хайрлуулж бус дээрэлхүүлж, үл ойшоогдож өссөн хүний сэтгэцийн эмгэг нь том болоод ийнхүү илэрдэг юм.
Монгол эмэгтэйг, ер нь эмэгтэй хүнийг доромжилж болохгүй гэдгийг энэ мэт эрчүүдэд сайн ойлгуулж хашраамаар байна.
Дахиад хэлье.
Эрчүүдээ, тэр видеог биендээ харуулж, цааш шейрлэхээсээ өмнө өөрийгөө хэн бэ, ямар үнэт зүйлтэй хүн гэдгээ дахин нэг бодоорой.
Уртач ухаантай, энэрэнгүй байвал гоё