БНСУ-ын ЭСЯ визтэй холбоотой мэдэгдэл гаргажээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-25 19:04:22

Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо зургадугаар сараас хойш хоёр дахин өссөн байна. 

Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд, виз мэдүүлэх иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор виз мэдүүлгийн бүртгэл, визний материал шалгах хугацаа хойшилж байгааг анхаарч, хүлээцтэй хандана уу гэжээ.

2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр нэвтрэхэд мөрдөгдөж буй журмыг дор танилцуулж байна.

• Гадаадаас БНСУ-д ирж байгаа бүх зорчигчид PCR /48 цаг/ эсвэл RAT /24 цаг/-ын баталгаажсан сөрөг хариуг биедээ авч явах.

• Нисэх буудлын шалган нэвтрүүлэх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрвэл тухайн газрын шинжилгээ өгөх газарт хандах.

• Өвчний шинж тэмдэггүй бол Солонгос улсад байрлах байр, зочид буудал эсвэл өөрийн амьдрах гэртээ очих бөгөөд 24 цагийн дотор PCR шинжилгээ заавал хийлгэнэ.

• PCR шинжилгээний хариу гартал тухайн байрлаж байгаа гэр болон зочид буудалдаа хүлээх.

• PCR шинжилгээний хариугаа аваад Q-Code вэбсайтад (https://cov19ent.kdca.go.kr) оруулна.

• Хилээр орж ирснээс хойш 6-7 дахь өдөрт өөрөө бие даан түргэвчилсэн тестерээр шинжилгээ хийж үзэхийг зөвлөж байна.

• Аль болох олон хүнтэй газар очихоос зайлсхийж, амны хаалт тогтмол зүүх.

• Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаж, эмнэлгийн байгууллагад хандаж зөвлөгөө авна уу.

2022 оны 6-р сарын 8-наас хилээр орж ирсэн зорчигчдыг тусгаарлан ажиглахгүй, хилээр орж ирсэн өдрөөс 10 хоног өөрийгөө хянах журам үйлчилж байна. Хилээр орж ирсний дараа PCR шинжилгээ хийлгээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу 1 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 10 сая хүртэл воны торгууль ногдуулах журамтайг анхаарна уу.

• БНСУ-р дамжин өнгөрч буй иргэд хилээр нэвтрэхгүй тохиолдолд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй болно.


Холбоотой мэдээ