Б.Баатархүү: ОХУ, МУ-ын иргэд архи уухад хамт байсан МУ-ын хоёр иргэнийг хамт шалгаж байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-26 22:54:21


ОХУ-ын иргэн манай улсын иргэнийг хүндээр гэмтээж, биед нь халдсан хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хийлээ. 

Есдүгээр сарын 22-23-ны өдөр манай улсын хилээр ОХУ-ын иргэн орж ирэхдээ Монгол Улсын иргэнтэй танилцаж, улмаар байрыг нь түрээслэхээр ирэхдээ байрны танил гэх хохирогчийн гэрт орсон байна. 

Уг хэрэг гардаг өдөр буюу есдүгээр сарын 24-25-ны шилжих шөнө хамт байсан гэх хүмүүс нь гурван МУ-ын иргэн нэг ОХУ-ын иргэн байсан. 

Хэрэг гарахад байрны эзэн болох хохирогч болон хэрэг үйлдсэн гэх ОХУ-ын иргэн хоёул үлдсэн гэдгийг мэдээллээ. 


Холбоотой мэдээ