Экс найз бүсгүйгээ хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд 40 жилийн ЯЛ ОНООЛОО

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-09-26 23:07:35

Өнгөрсөн жил салсан найз бүсгүйгээ мөшгин, хэрцгийгээр хөнөөсөн этгээдэд Сөүл хотын шүүх 40 жилийн хорих ял оноолоо. 

Ким Бён Чан хэмээх 36 настай этгээд өнгөрөгч арваннэгдүгээр сард Сөүл дэх гэртээ байсан 30 гаруй насны найз бүсгүйгээ олон удаа хутгалж хөнөөсөн хэрэг гарсан. 

Хосууд 2020 оны хоёрдугаар хагаст хоёр тийш болсон бөгөөд Ким Бён Чан найз бүсгүйгээ нууцаар мөшгиж байсан аж. 

Талийгаач энэ хугацаанд түүнийг хүн дагаад байгаа тухай дөрвөн удаа гомдол гаргажээ. 

Үүний дараа цагдаа нар түүнийг хамгаалалтдаа авч, Ким Бён Чанд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Хохирогч нас барсан өдрөө цагдаа нарын өгсөн ухаалаг цагны тусламжтайгаар хоёр удаа тусламж дуудахыг оролдсон ч системд доголдол гарсны улмаас цагдаа нар хэргийн газар хожимдож ирсэн нь олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэсэн. 

Хэрэгтэн Ким өөрийгөө өс хонзонгийн сэдэлтэйгээр гэмт хэрэг үйлдээгүй хэмээн мэдүүлсээр иржээ. 

Прокурорууд давж заалдах шатны шүүх хурал дээр Кимд насаар нь хорих ял оноох шаардсан. 

Харин дээд шүүх түүнийг өс хонзонгийн сэдэлтэйгээр хүний амь хөнөөсөн хэмээн буруутгаж 40 жилийн хорих ялаар шийтгээд байна. 


Холбоотой мэдээ