Би одооноос нимбэгийг байнга хөлдөөж хэрэглэдэг болсон. Учир нь хөлдөөсөн нимбэгээс бие организм 5-10 дахин их амин дэм авч авдаг
Сонин ХачинНимбэг бол ашигтай жимс гэдгийг бүгд л мэднэ.
Нимбэг С амин дэм, магни, кали, кальциар баялаг.
Нимбэг дархлааны системийг дэмжиж, бодисын солилцоог сайжруулж, судасны ханыг бэхжүүлж, чөлөөт радикалуудтай тэмцдэг.
Судалгаагаар нимбэг антиоксидант үйлчилгээтэй (химийн эмчилгээний эмнүүдтэй дүйцэхүйц) болох нь батлагдсан ба иймээс л нимбэг хавдраас урьдчилан сэргийлэх болон хавдартай тэмцэхэд тусалдаг.
Нимбэгний модны бүрэлдэхүүн хэсгүүдийн хүний бие организмд үзүүлэх үйлчлэл нь Adriamycin эмнээс 10000 дахин давна.
Нимбэг ходоодны хавдар болон бүдүүн гэдэсний, хоол боловсруулах эрхтнүүдийн, уушгины системийн, түрүү булчирхайн, хөхний хавдар зэрэг өвчнүүдийн үед гэмтсэн эсүүдийг устгах чадвартай.
Ингэхдээ эрүүл эсүүдийг хамгаалж, бие организмд ямар ч гаж нөлөө үзүүлдэггүй.
Одоо танд сонирхуулах мэдээлэл бол хөлдөөсөн нимбэгний тухай юм.
Хөлдөөсөн нимбэг хэрэглэвэл бие организм нимбэгний шүүсэн дэхээс 5-10 дахин их амин дэм авдаг.
Үүнээс гадна бид нимбэгний хальсыг хаях болгондоо маш их ашигтай бодисууд болон эрүүл байх боломжийг үгүй хийж байдаг.
Хөлдөөсөн нимбэг хортой бодисуудыг биеэс гаргахад тусалдаг.
Чухам үүнд л нимбэгний гайхалтай шинж чанар оршино.
Хөлдөөсөн нимбэгийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?
1. Нимбэг хөлдөөхийн тулд эхлээд нимбэгээ бүлээн усаар щётка ашиглан угаана.
2. Арчаад хөлдөөгчинд хийж хэдэн цаг байлгана.
3. Хөлдөөсөн нимбэгээ хөргөгчнөөс гаргаад хальстай нь үрүүлээр үрнэ.
4. Тусдаа саванд хийнэ.
5. Энэ бэлдсэн нимбэгээ ногооны салат, хачир, каш, махан болон загасан хоол, сүүн бүтээгдэхүүнүүд (аарц, ээдэм, тараг), ундаа зэрэгт хийнэ.
Хөлдөөж жижиглэсэн нимбэгээ болсон хоолон дээрээ нэмсэн ч болно. Ингэснээр амтыг нь нэмэхээс гадна амин дэмийг нь нэмэгдүүлж, бие организмыг олон өвчнөөс хамгаална.
Хэрвээ танд нимбэгний зүсэм илүү таалагддаг бол хөлдөөсөн байдлаар бэлтгээрэй.
Нимбэгний хальс, нимбэгний шүүсийг ч бас тус тусад нь хөлдөөж болно.
Хэрчиж хөлдөөсөн нимбэг:
1. Нимбэгийг нимгэн хавтгай юмуу өөрт таалагддаг байдлаараа зүснэ.
2. Зүссэн нимбэгнүүдээ тавган дээр юмуу өөр хавтгай зүйл дээр нэг нэгээр нь тавина.
3. Нимбэгүүдээ хөргөгчинд хийнэ.
4. Хөлдөөсөн нимбэгээ гаргаж ирээд саванд хийгээд буцаан хөргөгчинд хийнэ (энэ тохиолдолд нимбэгний зүсмүүд хоорондоо наалдахгүй).
5. Бэлтгэсэн нимбэгээ витаминжуулах болон ундаа, усыг хөргөх зорилгоор хэрэглэнэ
Нимбэгний хөлдөөсөн хальс:
1. Нимбэгний гадна талын шар хэсгийг үрүүлээр үүрнэ.
2. Нимбэгний үрсэн хальсаа шилэн саванд хийгээд хөлдөөгчинд хадгална.
3. Танд нимбэгний хальс хэрэг болох үед таны гарын дор үргэлж байх болно.
4. Ийм хэлбэрээр хангалттай удаан хадгалж болдог.
Нимбэгний шүүсийг шахаад мөсний хэвэнд хийж хөлдөөнө.
Дараа нь хөлдөөсөн мөсөө өөр саванд хийгээд шаардлагатай үедээ хэрэглэнэ. Нимбэгний мөс бүр таны хоол болон ундааг витаминжуулах хангалттай хэмжээний амин дэм агуулна.
Байгаль хүний өвчнийг эдгээх болон бие организмд өвчин үүсэхээс сэргийлэх эмчилгээний натурал бүтээгдэхүүнүүдээр баялаг.
Тэдний нэг нь нимбэг юм.
Нимбэгээ хөлдөөгчинд хийгээд үрүүлээр үрээрэй.
Хөлдөөсөн нимбэгийг бүх л хоолтойгоо хэрэглэж байнга эрүүл байгаарай!
Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье!