"Бэрэн" группийн Б.Мөнхтөр Хөгжлийн банкнаас зээл авахад 31 хүн ТУСАЛЖЭЭ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-01 18:44:47

Хөгжлийн банкнаас зээл авсан зээлдэгчдийн дунд “Бэрэн групп” ХХК бий. Тус компани хоёр компаниараа дамжуулан их хэмжээний зээл авсан. 2014 онд барилгын арматурын үйлдвэрлэл төсөлд 33 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй байгаа юм. Чанаргүй зээлийн ангилалд багтсан. Мөн 2017 онд Хангай хотхоны нэрээр 15 тэрбумын зээл авсан байдаг аж. Одоо тус зээлийн барьцаанд нь Хангай хотхоны орон сууцны байруудыг хурааж зарж, улсын орлого болгохоор Хөгжлийн банкнаас ажиллаж буй.

Гэтэл Даварсаар Даварсаар Дагвын Оронд Гэгчээр Тус Компанийн Зүгээс Энэ Зээлээ Төлөхийн Тулд Хөгжлийн Банкнаас Дахин 15 Сая Ам.долларын Зээл Авах Хүсэлтэй Байгаагаа Илэрхийлсэн Талаар Хөгжлийн Банкны Холбогдох Албаныхан Мэдээлж Байв. Тодруулбал, Энэ Хэмжээний Мөнгөөр Арматурын Үйлдвэрээ Барьж Байж Өмнө Нь Зээлсэн 32 Тэрбум Төгрөгөө Төлөх Боломжтой Гэх Зүйл Ярьсан Байдаг. Улмаар Хөгжлийн Банкнаас "Бэрэн" Группийн Тэрхүү Хүсэлтийг Хүлээж Авъя Хэмээн Түр Хорооны Хуралд Танилцуулсан. Хэрхэн Шийдсэн Талаар Албаныхан Эргэж Ам Нээгээгүй Байна.

-БЭРЭН ГРУППИЙГ ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВАХАД НӨЛӨӨЛСӨН ХҮМҮҮСТЭЙ ТАНИЛЦ-

 Тус компанийн захирал Б.Мөнхтөрийг эл асуудалтай холбоотойгоор өнгөрсөн хоёрдугаар сард цагдан хорьсон. Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч "Бэрэн" группийн захирал Б.Мөнхтөрийг суллах хүсэлт ирсний дагуу шүүхээс түүнийг суллаад байгаа юм.

Тус компанийн хувьд Хөгжлийн банкнаас хоёр удаа зээл авахдаа маш олон хүнд нөлөөлж, оролцуулж, нөлөөллөө маш сайн ашиглажээ. Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн албан тушаалтнууд болон тус банкны ТУЗ-ийн гишүүд, ажилчид, компанийн эзэд багтсан нийт 83 хүний хэргийг АТГ-т шалгасаар байна.

Тэгвэл Эл 83 Хүнээс 33 Нь "Бэрэн" Группийг Хөгжлийн Банкнаас Зээл Авахад Ямар Нэг Байдлаар Оролцож, АТГ-Т Шалгуулж Байна. Тодруулбал, Өөрөө Болон Охиноос Нь Гадна 31 Хүн Оролцжээ. Тэдгээр Хүмүүсийг Нэрсийг Зарлаж Байна. 

  1. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан
  2. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат
  3. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  4. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн яамны сайд асан Н.Батбаяр
  5. Хөгжлийн банкны мэргэжилтэн асан С.Батзориг
  6. ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд асан М.Баярмагнай
  7. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Оюунчимэг
  8. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Баттулга
  9. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
  10. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Б.Бат-Очир
  11. Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-тийн гишүүн Б.Махбал
  12. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
  13. БХБЯ-ны ТНБД, ТУЗ гишүүн С.Магнайсүрэн
  14. Бэрэн групп ХХК-ийн захирал Б.Мөнхтөр
  15. Бэрэн групп ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Цэлмэг
  16. Бэрэн групп ХХК-ийн нягтлан бодогч Болдмаа
  17. Хан-уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгч Н.Сүхболд
  18. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн
  19. Хөгжлийн банкны газрын дарга асан Р.Батбаяр
  20. Хөгжлийн банкны хуулийн газрын захирал асан Г.Дашзэнгэ
  21. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан асан М.Золжаргал
  22. Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн захирал асан Г.Одонтуул
  23. ХХААХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн М.Баянмөнх
  24. ХҮН намын гишүүн Б.Найдалаа
  25. УУХҮЯ-ны газрын дарга асан, ТУЗ гишүүн Отгончулуу
  26. ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ гишүүн Б.Батзаяа
  27. ХАҮТ-ийн газрын дарга асан, ТУЗ гишүүн Ч.Нэргүй
  28. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
  29. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Д.Болдбаатар
  30. Хөгжлийн банкны дэд захирал Я.Сод-Эрдэнэ
  31. Хөгжлийн банкны газрын дарга Б.Амгалан
  32. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
  33. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн ахлах хуульч Б.Чинзориг
Холбоотой мэдээ