Багш мэргэжилтэй эгч дүүс бусдын 250 сая төгрөгийг залилжээ
НийгэмДээд боловсролтой, хоёулаа багш мэргэжилтэй эгч дүүс бусдыг залилан мэхэлсэн хэргээр шүүхэд дуудагджээ. Тодруулбал:
34 Болон 44 Настай Тэд Түүх Болон Англи Хэлний Багш Мэргэжилтэй Бөгөөд Бүлэглэн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй Дүүргүүдийн Нутаг Дэвсгэрээс Нийт 71 Удаагийн Үйлдлээр Иргэн У-Гаас Дансаар Болон Бэлнээр 248.885.000 Төгрөг Залилан Авчээ.
Ингэхдээ "бараа материал татна", "байрны урьдчилгаа мөнгө төлнө" гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон , хуурч мэхлэн авч уг зээлсэн мөнгөө өөрсдийн хувийн хэрэгцээнд болон банкны зээлийн төлбөрт зарцуулах зэргээр ашиглаж байжээ.
Эл хэргийг анхан шатны шүүх хянаж үзээд нэгийг нь 10 сая, нөгөөг нь 15 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Хохирогч У энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдсан ч давж заалдах шатны шүүхээс гомдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.