Нэгэн бизнесмэн эр баяжаад 17 жилийн өмнө 10 мянгахан фунт стерлингийн зээл өгөхөөс татгалзаж байсан банкаа худалдаж авчээ
Сонин ХачинБизнесмэн Адам Диринг Английн Урмстон Урмстонд байрлалтай нэгэн банкны байрыг худалдаж авчээ.
Түүх сөхвөл одоогоос 17 жилийн өмнө энэхүү банк түүнд 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл өгөхөөс татгалзаж байсан ажээ.
Тухайн цаг үед санхүүгийн боломж тааруу байсан Адам Диринг өдгөө Их Британийн хамгийн амжилттай, олны хүндлэл хүлээсэн бизнес эрхлэгчдийн нэг болсон билээ.
39 настай Адам Диринг нь Hanover Insolvency Limited, Pride Planning тэргүүтэй сая сая фунт стерлингийн хөрөнгө эргэлддэг таван ч бизнесийн тэргүүлэгч, ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэдэг Их Британийн амжилттай бизнесмэн юм.
Гэвч түүний энэ бүх амжилт тийм ч дардан байсангүй.
Одоогоос 17 жилийн тэртээ тэрээр бизнес төсөлдөө зориулан 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл авахаар банкинд хандах үед түүнийг хэт залуу бас туршлагагүй гэж үзсэн тул зээл өгөхөөс татгалзаж байсан түүх түүнд бий.
Адам энэ тухай дурсан ярихдаа,
“Би тэдэнд өөрийн бичсэн тун өргөн цар хүрээ бүхий бизнес төслөө үзүүлж, 10,000 фунт стерлингийн бизнесийн зээл авахыг хүсэх үед банкны менежер надад чи хэтэрхий залуу бас туршлагагүй байгаа учраас чамд зээл өгч аз турших хүсэлгүй байна хэмээн хэлж байсан юм” гэжээ.
Үнэхээр ч тухайн үед Адам сүүлчийн цалингаа шавхан байж Манчестер хотын Стретфордод жижиг оффис түрээслэж сууж байжээ.
Улмаар түүний авахаар төлөвлөсөн зээл нь бүтэлгүйтсэн учраас сандал, ширээ ч авах хөрөнгөгүй тэрээр хоосон оффист үйлчлүүлэгчдээс ирэх дуудлагыг чагнан суудаг байжээ.
Энэ бүх хүнд цаг үеийг туулсан тэрээр шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд 2014 онд өөрийн эзэмшлийн зээлийн менежментийн компанийг 5 сая фунт стерлингээр заржээ.
Улмаар Адам Английн Урмстон Урмстонд байрлалтай 17 жилийн өмнө түүнд зээл өгөхөөс татгалзаж байсан банкны барилгыг 450,000 фунт стерлингээр худалдаж авч, орон сууц барихаар төлөвлөжээ.
Энэ тухайд тэрээр, “Тухайн үед хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн явж байхад минь бизнесийн зээл өгөхөөс татгалзахад надад маш хүнд байсан.
Гэхдээ л би хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан.
Энэ банкны байрыг худалдаж авсан минь тухайн үед юу ч үгүй байсан намайг одоо хэн болсоныг илтгэх биз ээ.
Өөрөө өөртөө итгэсний минь үр дүн ингэж гарлаа” хэмээн ярьжээ.