Оросын онгоцны нисгэгч залуу гэнэт л мэргэжлээ сольж хоол хүргэлтийн ажил хийж эхэлсэн нь олны анхаарлыг маш ихээр татжээ. Учир нь…
ДэлхийХүн төрөлхтний түүхийн явцад ажил бол хүний нийгмийн гол хөшүүрэг, амьдралын салшгүй нэгэн хэсэг болсоор ирсэн билээ.
Иймээс ч цар тахлын энэ цаг үеийн хөл хорионд албан байгууллагууд хаалгаа барьж, олон хүмүүс ажлаа сольж, орлого олж болох бүхнийг хийж буй билээ.
Роман Савин бол 23 настай Литва улсад амьдардаг залуухан орос нисгэгч. Харамсалтай нь улс орнууд хилээ хааж, авиа компаниуд сул зогсолт хийх болсноор тэрээр шинэ ажил хайж олох шаардлагатай болжээ.
Роман өөрийн сошиал хуудастаа цар тахлын өмнө ба дараа эрхэлж буй ажлаа харуулсан зургийг нийтэлснээр олны анхаарлын төвд оржээ.
Эхний зураг нь 2019 онд нисгэгч хийж байхдаа дарсан зураг байсан бол удаах зурагт хоолны хүргэлт хийдэг энгийн нэгэн залуу харагдах ажээ.
Эхний зурагт Роман нисгэгчийн хувцсаараа гангарч, цахилгаан шатны толинд селфи хийсэн нь харагдах аж.
Харин хоёр дахь зурагт түүний ажил мэргэжил тэс өөр болсон байх нь тэр. Мэдээж цар тахлын үед агаарын тээврийн хөдөлгөөн зогсож, нисгэгчид бүтэн цагийн ажилгүй болсон тул тэрээр түр хугацаанд хийх өөр ажлын эрэлд гарчээ. “Би 23 настай залуу нисгэгч. Гэвч харамсалтай нь цар тахлын улмаас агаарын тээврийн хөдөлгөөн түүхэнд байгаагүй доод цэгтээ хүрээд байна.
“Өнгөрсөн жил би сард 90-100 цагийг нисч өнгөрүүлж байсан.
Гэтэл энэ жилийн туршид ердөө 140 цагийг л нисч өнгөрүүлээд байна.
Чартер нислэг үйлдэх үед буюу сард нэг удаа л нислэгт гарч байна.
Тэгэхээр үлдсэн 30 хоногт нь юу хийх вэ?
Зарим нэгний хувьд ердөө 20 насандаа нисгэгч болсон маань их сонирхолтой санагддаг байх.
Гэхдээ хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. “Би нисгэгч болохын тулд 2-3 жилийг суралцаж өнгөрүүлсэн.
Өөрөөр хэлбэл 17 насандаа нисгэгч болохоор бэлтгэгдэж эхэлсэн гэсэн үг. Улмаар 19 насандаа нисгэгчийн дамжаагаа дүүргэж, 20 насандаа ажилд орсон юм.
Би одоо агаарын тээврийн компанийн хэрэгсэл худалдаалдаг газарт гэрээсээ хийж болох худалдааны төлөөлөгч хийж байгаа.
Харин амралтын өдрүүдэд хоол хүргэлтийн ажил хийж байгаа.
Надад энэ ажил таалагдаж байгаа шүү.
Ажлын өдрүүдийг дэлгэц ширтэж өнгөрүүлсний дараа хотоор явж, хүмүүсийн ямар хоолонд дуртай талаар ярилцах үнэхээр таатай байдаг.
Хүргэлтийн ажил хийх нөхцөл тун сайтай.
Ямар нэгэн гэрээ хийхгүй, цагийн хуваарь гэж байхгүй.
Хэрэв цаг завтай бол ажил бэлэн.
Ядарсан үед ажиллахгүй байж ч болно гэдэг гайхалтай шүү.
Хэзээ ч нислэгтэй болж магадгүй энэ цаг үед энэ ажил надад тун зохицож байгаа.
Мэдээж хэрэг би ажлаа санаж байна.
Ялангуяа олон орноор аялж, буудлуудаар буудаллаж, хамтрагчидтайгаа хөгжилддөг үеэ санаж байна.
Миний ажилдаа дурласан шалтгаан нь нисгэгчийн хийдэг бүх зүйлс билээ.
Би нисэх дуртай.