Охин минь ирэхгүй болохоор нь гараад хүлээж байтал apxичин Баатрын гэрээс уйлчихсан гарч ирэхэд нь..
НийгэмЭмээ нь 6 буудалд өнчирч үлдсэн ач охинтойгоо хоёулхнаа 20 гаруй жил амьдарсан.
Аав ээж нь ач охиныг минь дөнгөж дөрөвхөн настай байхад жил дараалаад зуурдаар нас барцгаасан.
Эмээ нь охиноо бусдаас илүү гаргаж чадахгүй ч дутаахгүй юмсан гэж хичээж л явна.
Эмээ нь зам дээр бохь чихэр тамхи зарна.
Хоёр идүүлэхгүй ч хоосон хонуулчихгүй л байдаг юм.
Охин маань хичээл номдоо сайн.
Манай хөрш айл гэж мөнхийн архи ууж зодоон хэрүүл уруул хийж байдаг айл. Хоёр жоохон хүүхдээ хөдөө явуулчихсан.
Нөхөр нь байнга эхнэрээ зодож чарлуулан.
Эмээ нь хоёр ч удаа цагдаа дуудаж өгсөн.
Гарч ирээд муу доголон чавганц минь дахиад намайг өгөх юм бол голомтыг чинь орж самран шүү гээд айлгаад байдаг болохоор дахиж дуудахаа больсон.
Ийм хүмүүс засардаггүй юм байна лээ.
Тэгсэн эхнэр нь үйлийн үр салаад явчихсан.
Өдөр болгон согтуу ирж шөнөжин гэртээ ганцаараа уйлж дуулаад хүн амраадаггүй.
Охин минь оюутан болчихсон.
Сайн эмч болно оо гээд л гүйгээд байгаа.
Бүтэн өнчин хичээл номдоо сайн болохоор сургуулиас нь бүх төлбөр мөнгийн даачих юм.
Энэ муу архичин намайг цагдаа дуудаж өгсөн боохоор их өс санадаг.
Тэгээд л охин минь оройтоод болохгүй болохоор нь хашаан үзүүрт охиноо хүлээж бүтэн хоёр цаг зогслоо.
Охин минь ирсэнгүй.
Утас нь дуудаад авдаггүй.
Тэгсэн архичин Баатраагын гэрээс уйлчихсан гарч ирсэн.
Хүүе охин минь гэхэд эмээ гээд л уйлж гарсан.
Ёстой нэг насны бөгсөнд ийм бузартай юм үзэх гэж очих газаргүй бид хоёрыг яаж ч болно гэж бодсон юм байх.
Эмээ нь шууд охиноо дагуулаад цагдаагийн газар орсон.
Муу архичныг шоронд нь оруулсан.
Гэхдээ охинд минь насны хар толбо үлдээчихсэн гэж уйлах эмээг өрөвдөж байна байна гэрээр нь орж гарч явна.
Охин нь одоо овоо гайгүй болж байгаа.
Сургуулийнхаа нэг хөөрхөн залуутай үерхэж хамт ирж хонодог болсон байсан.
Удахгүй гадаад уруу хамт явахаар болсон гэсэн.
Гараад орох орон гэрээ бэлдчихээд эмээг татаад авна гэсэн.
Одоо л таны минь жаргах цаг ирлээ дээ гэхэд тэглээ муу охин минь сайхан амьдарч байвал би яахав гээд л бөндгөнөөд гүйх нь хөөрхөн….