Анжелина Жолигийн Брэд Питтэд бичсэн захидал олныг уяраав
Сонин ХачинЖүжигчин Анжелина Жолигийн экс нөхөр Брэд Питтдээ илгээсэн захидлын хэсэг цахимаар дэлгэгджээ.
Жүжигчин бүсгүй өнгөрсөн оны нэгдүгээр сард хуучин нөхөртөө илгээсэн захидалдаа дарсны үйлдвэрийнхээ маргааны талаар тайлбарлаад “Энэ бол бидний гэрлэж, ихрүүдээ анх удаагаа авчирч байсан газар... Одоо ч энэ захидлыг уйлахгүйгээр бичиж чадахгүй нь. Энэ дурсамжаа үргэлж нандигнах болно” гэсэн нь хүмүүсийн сэтгэлийг догдлуулсан байна.
Жоли захидлынхаа төгсгөлд экс эхнэр, нөхрийн хооронд маргаантай байгаа дарсны үйлдвэрээсээ бүрэн ангижирмаар байгаагаа бичсэн байжээ.