Согтуу, эрхгүйгээр жолоо барьж осол гаргавал машиныг улсын орлого болгож, эрхийг бүрэн хасахыг олонх нь дэмжив

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-10-20 07:08:45

Согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр машин барьж яваад осол гаргавал тухайн иргэнд ямар хариуцлага тооцох талаар iKon.mn санал асуулга явуулсан. 

Санал асуулгад 1,681 хүн оролцсоноос 60% нь "Машиныг нь улсын орлого болгож, жолоодох эрхийг бүр мөсөн хасах" гэж хариулсан байна. 

  • 17% нь - Хүний эрүүл мэндэд хохирол учруулаагүй ч Эрүүгийн хуулиар шийтгэх гэсэн бол
  • 15% нь - Торгуулийн хэмжээг эрс нэмэгдүүлэх гэжээ. 


"Бусад" гэдэг дээр иргэд янз бүрийн байдлаар саналаа илэрхийлсэн байна. Үүнд:


  • Торгуулийн хэмжээг 10,000,000 төгрөг болгож, жолоодох эрхийг бүр мөсөн хасах
  • Хуулийн дагуу маш чанга шийтгэх
  • Эхний удаад 500к торгооод, давтан үйлдвэл бүх насаар нь эрхийг нь хасах
  • Санаатай хүний амь нас бүрэлгэхийг завдсан гэх зүйл ангиар арга хэмжээ ав.Жолоодох эрхийг бүр мөсөн хас
  • Биеэр нийтэд тустай ажил яг гардаж хийлгэх шар хувцастай гудамжинд
  • Хүний амь нас эрүүл мэндийг хохироосон тохиолдолд бүх насаар нь хорих
  • Хуульд тусгасны дагуу хохирлын зэрэг шатлалаар шийтгэл ногдуулах, Согтуу болон жолоодох эрхгүй хүний шийтгэлийг адилаар авч үзэх
  • Хэрвээ согтолтын зэрэг өндөр бол санаатайгаар бусдын амь эрүүл мэндэд заналхийлсэн гэж үзэж эрүүгийн хуулиар шийтгэх
  • эрх хасаж, торгуулиа өндөр болгоод, цаашлаад ял эдлүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй
  • Торгууль бол цөөнх олигархи хэсэгт боломж олгох бололцоотой тул давхар эрүүгийн хариуцлага үүрч, 1-с 20 хүртэл жилийн хорих заалттай байх хэрэгтэй. Торгууль бол 10 саяас дээшээ
  • Хэр их хэмжээтэйгээр архи хэтрүүлэн ууснаар нь жолоодох эрхийг түр хугацаагаар болон бүр мөсөн хасах
  • Хүн бэртээж гэмтээн, хохирогчийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон тохиолдлыг ялыг өндрөөр тогтоож, учруулсан хохирлыг хохирогчид насан туршид нь төлөхөөр зүйл анги оруулах
  • жолоодох эрхийг 2 жилээр хасаж, 500,000 төгрөгөөр торгож, тухайн ослыг эрүүгийн хуулиар шийдвэрлэх
  • 500 мянгаар торгож, 7 хоног албадан хөдөлмөр хийлгүүлэх

гэх мэтээр саналаа өгсөн байна. 

Сүүлийн үед согтуугаар болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд орсны улмаас гарах ослын тоо эрс нэмэгдэхийн зэрэгцээ иргэд, тэр дундаа хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг хохироож байна.  

Тээврийн Цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 2022 оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 426 хүн амь насаараа хохирч, 2,150 хүн гэмтэж бэртээд байна. 

Өнгөрсөн есөн сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42,034, жолооч биш, жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 23,834 зөрчил илэрсэн. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд өдөрт ойролцоогоор 100 хүн жолоодох эрхгүйгээр, эсвэл жолооч биш атлаа машин бариад замын хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг.
Зөвхөн эхний таван сард л гэхэд зам тээврийн ослын улмаас 23 хүүхэд амиа алдаж, 127 хүүхэд гэмтээд байна. 



Холбоотой мэдээ