Хүн залуугаараа байх тавхан үйлдэл бий. Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг юм. Хөшингө байгаа цагт хүн амархан өтөлдөг

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-10-21 20:42:41

Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг. Хөшинг байгаа цагт хүн амархан өтөлдөг.

Хэрхэн яаж урт удаан, аж жаргалтай амьдрах вэ гэдэг нь хүмүүсийн мөнхийн хүсэл мөрөөдөл байсан.

Наран сүлжээ хүрдийн гол нь нөхөн төлжих, залуужих нөлөөтэй юм байдаг. Хийж бүтээж, хөдөлмөрлөхийн төлөө байх аваас бие чинь улам жавхаажина.

Энэ бол хууль.

Хүн хөгширнө гэдэг нь хөшихийн үг. Хөшинг байгаа цагт хүн амархан өтөлдөг.

Хүн хөгшрөхгүй тулд байнга хөдөлгөөнтэй бай.

Сүлэлдэлгээ муу байгаа үед өөрөөр хэлбэл, амьсгал муу байгаа үед, хоол шингээх үйл ажиллагаа нь муу байгаа үед, бие хөнгөрч чадахгүй байгаа үед, дур таашаал унтрахын үед хүн хөгширдөг. 

Иймээс хүн залуугаараа байх 5-ханмүйлдэл байна.

  1. Сүнсээ эрчимтэй байлгах.
  2. Сэтгэл санаагаа зөв чиглүүлэх.
  3. Хоол хүнсний зохилдолт хэрэглээ, сүлэлдэлгээ хийх.
  4. Амьсгалын сүлэлдэлгээг сайтар байлгах.
  5. Нойр. Өдөрт 7-8 цаг унтаж байх


Энэ 5 л залуу байхын үндэс.  

Сүнсэн сүлэлдэлгээ гэдэг нь: 

Нар, сар, од зэргээс эрчим татаж байхыг хэлнэ.  

Сэтгэл санааны сүлэлдэлгээ гэдэг нь: 

Газар дэлхий, гэр бүл, нийхэм, ахуйгаас эрчим татахыг хэлнэ. 

Хоол хүнсээр сүлэлдэлгээ хийнэ гэдэг нь: 

Уураг, бодис, эрдэс гурваас зохилдолт сүлэлдэлгээ хийхийг хэлнэ.

Амьсгална гэдэг нь: 

Аль газрын агаарыг, хэдийд амьсгалах ёстой гэдгээ тооцож байхыг хэлнэ. 

Өөрөөр хэлбэл, нэг зүгт удаан байх аваас хүн бохир агаараар хэт удаан амьсгалах аваас өвчилдөг. 

Тиймээс аялал гэж байдгийн учиг нь энэ. 

Нойр гэдэг нь: 

Биеийн бүхий л амьдралын хэвшмэлийн үед зөв сүлэлдэлгээ, нэг хэмийг давтамжлуулах үйл ажиллагаа шүү дээ. 

Үүнийгээ зохистой байлгаж чадах аваас хүн хангалттай урт насална.


Холбоотой мэдээ