Үхлээс мултарсан Мэттью Перри анх удаагаа олны өмнө гарав
Сонин Хачин"Friends" киноны од 53 настай жүжигчин Мэттью Перри хэдэн долоо хоногийн турш комын байдалтай эмнэлэгт хэвтсэн билээ.
Опиоид хэмээх бодисонд донтсоноос үүдэн ийнхүү комад орсон тэрээр уг явдлаас хойш анх удаагаа олны өмнө гарч ирлээ.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Лос Анжелес хотод нэгэн үл таних эмэгтэйтэй явж байгаад папарацичдын дуранд өртсөн бөгөөд өнгөрсөн жил эхнэрээсээ салснаас хойш мөн анх удаагаа ийнхүү олны өмнө эмэгтэй хүнтэй гарч ирсэн нь энэ аж.
Ирэх арваннэгдүгээр сард "Friends, Lovers and the Big Terrible Thing" хэмээх нэртэй дурсамж ном худалдаанд гарна.
Уг номонд түүний бүдүүн гэдэс хагарснаас хойш таван сарын дараа хар тамхинд донтон эмнэлэгт хэвтсэн тухай илэн далангүй бичжээ.
Энэ тухай тэрээр "Эмч нар намайг амьдрах боломж 2 хувь гэж гэр бүлийнхэнд минь хэлсэн.
Тэр үед миний амьдрал төгсөх шахсан.
Би бараг л амьд үлдэхээргүй байсан ч амьд үлдсэн.
Яагаад би амьд үлдсэн юм бол? Үүнд ямар нэг шалтгаан байх л ёстой" гэжээ.
Тэрээр 49 настайдаа хоёр долоо хоногийн турш комад орсон. Өвчилснөөсөө хойш бага багаар өөрийнхөө тухай чин үнэнийг бага багаар дэлгэсээр байсан тэрээр түүний энэхүү туршлага хүмүүст тус болох болно хэмээн үзэж буйгаа мэдэгдсэн байна.