ДЭЛХИЙ бол дээд доод зиндаа соёл иргэншил ашиг сонирхол жи пи-гээрээ нэгдэж хуваагдсаар байна.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-10-29 23:37:45

ДЭЛХИЙ бол дээд доод зиндаа соёл иргэншил ашиг сонирхол жи пи-гээрээ нэгдэж хуваагдсаар байна. 

Permanent Five буюу Р5 бол дэлхийн хоёрдугаар дайны гол ялагч болж НҮБ-ийг үндэслэж түүний Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүнээр ажилладаг таван супер гүрэн буюу Америк Орос Хятад Англи Франц улсууд юм. G4 бол P5-тай барьцаж НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд бас болчих санаатай бие биенээ дэмжих тохиролцоотой Бразил Герман Энэтхэг Япон улсууд. 

G7 бол дэлхийн эдийн засгийн жаран хувийг атгадаг ардчилал эрх чөлөөний түүчээ нь болдог Америк Герман Англи Итали Канад Франц Япон зэрэг долоон улсын засгийн газар хоорондын улс төрийн яриа хэлэлцээний форум. 

G8 гэж дээрх их долоо дээр Орос улс 1997-2014 онуудад орж ажиллаж байгаад Крымээс болоод 2014 онд хөөгдсөн. 

G20 бол 1999 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа дэлхийн хамгийн том эдийн засагтай Аргентин Австрали Бразил Канад Хятад Франц Герман Япон Энэтхэг Индонези Итали Мексик Орос Өмнөд Африк Саудын Араб Өмнөд Солонгос Турк Англи Америк Европын Холбоо зэрэг хорин улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдэл. 

БРИКС  бол хурдацтай хөгжиж байгаа Бразил Орос Энэтхэг Хятад Өмнөд Африк улсуудын геополитикийн хамтын ажиллагааны нийгэмлэг. 

АУКУС бол Америк Англи Австрали гурвын Ази Номхон далайд Хятадын эсрэг байгуулсан англосаксон соёл иргэншлийн  цэргийн эвсэл.

ОДБК буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Орос Белорусь Армен Казакстан Кыргызстан Тажикстан улсын хамтын хүчээр бие биенээ Ойрхи дорнод, Төв Ази, Баруун фронтод нэгдэн хамгаалах орос мотортой цэргийн эвсэл.

Нэг талд дэлхий дээд доод зиндаа жи пи-гээрээ хуваагдаж байгаа бол нөгөө талдаа нийтлэг соёл иргэншлээрээ нэгдэж байгаа тод жишээ бол Европын Холбоо юм. 

Европын Холбоо  нь 27 улс, 500 сая хүн амыг багтаасан холбооны ч бус, засгийн газар хоорондын ч бус хүн төрөлхтөний түүхэнд анх удаа үүсч байгаа тусгаар улсуудын улстөр-эдийн засгийн ер бусын холбоо юм. 

Гишүүн орнууд  нь үндэснийхээ язгуур эрх ашгийг холбооны эрх ашигт нийцүүлэх, зарим талаар золиосолж байдгаараа онцлогтой.  

Монгол бол аль ч эвсэл холбоонд элсэхгүй төвийг сахисан  Щвейцарь лугаа адил хөгжингүй улс болох боломж бий.  

Доржпалам Эрдэнцогт

Холбоотой мэдээ