“Архи уух уу” гэдэг алдарт дохио хэрхэн үүссэн бэ?
Сонин ХачинНасанд хүрсэн ямар ч орос хүн эрэгтэй эмэгтэй, баян ядуу, ухаантай ядуу аль нь ч байсан хоолойгоо нясалдаг дохиог ямар утгатай болохыг сайн мэднэ. Монголчууд бид ч бас.
Орос ах нарын энэхүү алдарт дохио хэрхэн үүссэн болохыг уншигч та мэдэх үү?
Ямар ч гэсэн энэ талаар гурван домог бий.
Алинд нь итгэхээ та өөрөө мэд.
Эхний таамаглал: Польшийн хааны айлчлалын өмнө Петр I хаан Питер хотын Иннокентиевск сүмийн дээврийн алтадмал хэсэг алга болсон байхыг олж мэджээ.
Мэдээж айлчлалын өмнө маш хурдан засахыг зарлиг болгосон байна.
Дээврийг буулгаж, засаж, будаад дахин өргөж, бэхэлнэ гэдэг цаг их шаардсан ажил тул хийх газар, зоригтон олдсонгүй.
Ингээд одоогийн хэллэгээр бол тендер зарлажээ.
Нэг эр ирээд эхлээд шарыг нь тайлахыг хүссэнийг дор нь биелүүллээ.
Шараа тайлж, хөлс нь гарсан эр үзүүрт нь чулуу уясан олсны тусламжтайгаар дээвэр дээр гараад тэндээ хоёр хонохдоо дээврийг, загалмайтай нь цуг алтан шар өнгөөр будаж дуусгажээ.
Алт мөнгөөр шагнах гэсэн ч тэр авсангүй.
“Угаасаа уугаад дуусгачихна” гээд харин улс орны ямар ч газарт үнэгүй уух эрх олгосон жуух бичиг хүсэж гэнэ.
Эзэн хаан ч хүссэнийг нь өгч.
Нөгөө эр ууж байгаад жуухаа хаячхаж.
Ахиад авлаа дахиад хаяна.
Эцэс сүүлд нь хоолой дээр нь хаана ч үнэгүй ууж болно гэсэн бичгийг шивж өгөхийг хүссэн байна.
Тэр цагаас хойш мань эр зугаа цэнгээний газар ороод цамцны дээд товчоо мулталж, хоолойгоо нясалж , жуухаа харуулан, уудаг болсон гэнэ.
Хоёр дахь таамаглал:
Эхнийхтэй тун ижил ч он цаг, нэр устай. Ярославскийн уран дархан, мужаан Петр Телушкин 1830 онд Петропавловск сүмийн дээвэр дээрх шуурганд эвдэрсэн сахиусан тэнгэрийн далавчийг мөн маш богино хугацаанд зассан гэнэ.
Энэ гавьяаныхаа төлөө тэр Николай I хаанаас 5000 рубль авсан нь маш олон захиалга, алдар нэр түүнд авчирчээ.
Энэ түүх судар бичигт тэмдэглэн үлдсэн байдаг ч харин Телушкин үнэгүй уух жуух бичиг авсан, тэрийгээ хаясан, хоолойдоо тамгалуулсан зэрэг нь аман зохиолын хэлбэрээр уламжлагдан үлджээ.
Тэрээр үнэхээр уух дуртай хүн байсан учир гуравхан жилийн дараа буюу 1833 онд архины хордлогоор нас барсан байна.
Гурав дахь таамаглал:
XIX зууны эхний хагаст Гвардийн хорооны хурандаа Раевский гэгч энэ дохиог гаргасан гэнэ.
Раевский хурц үгтэй, ухаантай, мэдээж уух дуртай хүн байжээ.
Цэргийн газарт ил тод ууж болохгүй.
Ингээд “заложить за воротник” буюу “захныхаа цаагуур хийх” гэсэн хэлц үг зохиожээ.
Уумаар санагдахад найзууддаа захныхаа цаагуур хийе гэж хэлэхэд л боллоо.
Хэн ч ойлгохгүй, сэжиглэхгүй.
Удалгүй энэ үгээ дохио болгон хувиргаж, баригдаж, шийтгүүлэлгүй сайхан ууж ирсэн түүхтэй.