“Mazzy lounge” пабын терраснаас 18 настай эмэгтэй унаж, нас баржээ
НийгэмХүний амь хохирсон хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллагын шуурхай дуудлагын утсанд “Баригдаж байгаа барилгын хашаанд эмэгтэй хүн унасан байна” гэх дуудлага ирсэн байна.
Уг дуудлага арваннэгдүгээр сарын 9-ний 07:55 цагт иржээ.
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид хэргийн газарт очиход “Mazzy lounge” пабын зургаан давхрын терраснаас 18 настай эмэгтэй унаж, нас барсан байдалтай байжээ.
Талийгаач нь согтуурсан үедээ терраснаас унаж, амиа алдсан байж болзошгүй аж.
Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар “Талийгаачийг терраснаас унасан гэдгийг барилгын компанийн ажилтнууд мэдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм шиг байна лээ.
Үйлчлүүлэгчийнхээ аюулгүй байдлыг хангаагүйн улмаас ийм харамсалтай хэрэг болсон байх магадлалтай” гэв.