"Мөсөн гүнж" гэгддэг Женни нэрнийхээ тухай ТАЙЛБАР хийв
Сонин ХачинДэлхийг байлдан дагуулж буй охидын "Blackpink" хамтлагийн гишүүн Женниг шүтэн бишрэгчид нь "Мөсөн гүнж" хэмээн нэрлэх нь бий. Чамин дэгжин хэдий ч хурц дүр төрхтэй түүнийг хөндий хүйтэн нэгэн хэмээн тодорхойлдог фенүүд ч бий. Энэ нь нэг талаараа түүнийг шүүмжилж буй мэт санагддаг тухай Женни саяхан "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүний ийнхүү "Мөсөн гүнж" хэмээн нэрлэгдэх болсон нь ичимхий зантай нь холбоотой гэнэ. Энэ тухайгаа "Би энэ бүх зүйлсийг хүлээн зөвшөөрөх ёстойгоо ойлгосон. Тиймээс энэхүү бүрхүүлээсээ гарахыг хичээх болсон. Дадлагажигч байхдаа "Женни яагаад дандаа ууртай харагддаг юм бэ" гэх асуулт зөндөө сонсдог байсан. Би уурлаагүй, зүгээр л бусдын өмнө гарахаасаа ичдэг байсан учраас л тэгж харагддаг байсан байх. Би үүнд нь гомдохын оронд хүлээн зөвшөөрч, дараагийн удаа илүү их хичээж эхэлсэн" гэжээ.
Мөн тэрээр ярилцлага өгөх үедээ маш их сандардаг тухайгаа ярьжээ. Хэдийгээр гаднаа зүгээр мэт харагддаг ч дотроо үргэлж айдастай, сандарсан байдалтай байдаг тэрээр өөрийнх нь энэхүү байдлыг ойлгож өгөхийг олон нийтээс хүссэн байна.