ОХУ-ын зүүн хэсэгт 2 галт уул идэвхжиж эхэллээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-11-20 21:51:14

ОХУ-ын Камчатка хойгийн хоёр галт уулнаас үнсэн үүл болон шатаж буй лав цацарч эхэллээ.
Номхон далай хүртэл сунан тогтсон Камчатка хойг нь Москвагаас зүүн зүгт 6600 км орчим зайтай оршдог. 30 орчим идэвхтэй галт уул бүхий дэлхийн газрын гүний дулаан хамгийн их төвлөрсөн бүсүүдийн нэг.

Өнгөрсөн Бямба гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа галт уул идэвхжиж эхэлсэн  гэж мэдээлэв.

Евразийн хамгийн өндөр идэвхтэй галт уул болох 4754 метр Ключевская Сопка идэвхжиж, цагт 10 гаруй дэлбэрэлт бүртгэгдэж байна гэж Оросын ШУА-ийн галт уул судлалын хүрээлэн мэдэгдэв.

Өөр нэг галт уул болох Шивелучаас мөн лава урсч, үнс цацалж эхэлсэн гэж хүрээлэнгээс мэдээллээ.

Камчатка нь хүн ам цөөтэй. 5000 орчим хүн амтай Ключи хот нь хоёр галт уулын хооронд хоёулангаас нь 30-50 км зайтай оршдог.

Галт уулууд нь хойгийн цорын ганц томоохон хот болох Петропавловск-Камчатскаас 450 км зайтай байрладаг.

ЭХ СУРВАЛЖ: ABC NEWS




Холбоотой мэдээ