45 настайдаа хэрхэн 30-тай юм шиг харагдах вэ? Хоолы өмнө энэ бэлдмэлийг ганц халбагыг л уугаарай!

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-11-24 21:48:59

Таны залуу насыг авчрах гайхалтай жорыг мэдмээр байна уу? 

Нэг курсын дараа гэхэд та залуужсан байна.

Залуу насны дорнын эликсир маш олон эмэгтэйчүүдээр батлагдсан.

1 халбагаар л хоолны өмнө өдөр болгон уухад хангалттай.

Үр дүн гайхалтай.

Хэрвээ тогтмол (жилд 2 удаа курсээр нь) хэрэглээд байвал 45-тайдаа 30-тай мэт л харагдана.

Зөгийн бал, нимбэг, оливын тос – эдгээр хүнс нийлснээр эмчилгээний хүчтэй үйлчилгээ үзүүлнэ.

1. Нимбэг

– органик хүчил, С амин дэмийн эх сурвалж. 

Ханиад томуу, бодисын солилцооны тэнцвэрт байдал алдагдах үед, мөн илүүдэл жинтэй тэмцэнэ. 

Гоо сайхны хувьд нимбэгийг арьс цайруулах, залуужуулах, зөөлрүүлэх, гуужуулах зорилгоор хэрэглэнэ.

2. Зөгийн бал

– нянгийн эсрэг үйлчилгээтэй учраас төрөл бүрийн өвчний үед хэрэглэнэ.

Амин дэм, микро элементээр баялаг тул арьс үс, биеийн эрхтэнд бүхэлдээ сайн нөлөөтэй.

3. Оливын тос

– байгалийн антиоксидант бөгөөд тосны хүчилтэй тул бодисын солилцоог тэнцвэржүүлж хөгшрөхөөс хамгаална.


Зөгийн бал, нимбэг, оливын тосын хослолыг залуу насны эликсир гэж үзнэ. 

Уг бэлдмэл арьс, үс болон биеийн махбодид бүхэлдээ эерэг нөлөө үзүүлнэ. 

Маш энгийн жороор бэлдмэлийг бэлдэх ажээ.

Бие махбодь залуужуулах жор:

Орц:

1. 100 мл нимбэгийн шүүс

2. 200 г зөгийн бал

3. 50 мл оливын тос

Бэлдэх арга:

1. Нимбэгээ дундуур нь хуваагаад цэвэрхэн саванд шүүсийг нь шахаж авна.

2. Оливын тосыг шүүстэй холино.

3. Цэвэр зөгийн бал нэмнэ.

4. Бүх орцуудыг сайтар хольж хутгана.


5. Харанхуй, сэрүүн газар хадгалах ёстой.

Зөвлөлгөө:

Эликсирт зөвхөн extra virgin оливын тос сонгоно

– энэ бол хүйтнээр нь анхны шахалтаар шахсан төрөл.

Өөр бусад төрлүүд байдаг: хоёрдугаар болон гуравдугаар, өөрөөр хэлбэл хэд хэдэн удаа оливыг шахаж гаргаж авсан тос гэсэн үг юм.

Эдгээр тос нь нэгдүгээр шахалтаар гаргаж авсан тосыг бодвол шим тэжээл багатай болно.

Уг бэлдмэлийг өдөр болгон хэрэглэж чадвал дархлаагаа  бэхжүүлэх, судасны хана цэвэрлэх, зүрх судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих үйлчилгээг авна. 

Гоо сайхны хувьд арьсны өнгө сэргээж залуужуулах ажээ.

Бэлдмэлийг өдөрт 3 удаа хоолноос 15-20 минутын өмнө ууна. 

Бэлдмэлийг хэрэглэж дуусгаад хагас жил завсарлана. 

Энэ хугацаанд цагаан гаа, зөгийн балтай ундаа бэлдэж уувал зохимжтой.

Цагаан гаа, зөгийн балтай ундаа хүний биеийг дотроос нь дулаацуулах бөгөөд эрч хүчээр сэлбэнэ. 

Вирус, нян, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. 

Тиймээс эргэн тойрон ханиад томуу хүрч ханиалгаж найтаалгаад байвал уг ундааг бэлдэж уугаарай.


Хятадад маш алдартай ундааны жорыг танилцуулж байна.

1. Цагаан гааны хальсыг цэвэрлээд жижиглэн хэрчинэ.

2. 2 хоолны халбага цагаан гаанд 300-350 мл ус хийнэ.

3. Гал дээр тавьж 20 минут зөөлөн буцалгана.

4. Шүүгээд ус хөрөх үед нь зөгийн балаа нэмнэ.

5. Өдөрт өлөн дээрээ 3-4 удаа ууснаар вирусын гаралтай халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж чадна, эсвэл ханиадны анхны шинж тэмдэг илрэнгүүт нь уугаарай. 

Зүсэм цагаан гааг иднэ.

Дараах нөхцөлд хэрэглэхийг хориглоно.

Бэлдмэлийн орцод ямар нэгэн харшилтай бол хэрэглэхийг хориглох заавартай. 

Нимбэг эсвэл зөгийн балд харшилдаг хүмүүс цөөнгүй байдаг, жишээ нь арьс нь улайж эхэлдэг.

Үүнээс гадна архаг эсвэл хурц хэлбэрийн ходоод, гэдэсний өвчлөлийн үед хэрэглэхийг хориглоно. 

Цөсний чулуутай хүмүүс хэрэглэхээс зайлсхийнэ.

Эрүүл энх, аз жаргал, амжилт хүсье.


Холбоотой мэдээ