Цагтаа саятан байсан Хятадын бизнесмэн эр өнөөдөр гудамжинд зайдас зарж байна гэсэн шуугиан саяхан тус улсын хэвлэл мэдээллээр цацагдах болжээ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-11-26 14:03:31

Тан Зянь – Хятадын Ханжоу хотод рестораны бизнес эрхэлдэг байжээ.

Тухайн үедээ хамгийн амжилттай яваа бизнес эрхлэгч хэмээгдэж байсан юм.

36 настайдаа сүлжээ рестораны эзэн болж бусдын атаархлыг төрүүлэхээр амжилттай явж байв.

Даанч 2005 онд бизнес эрхлэгч хөрөнгийнхөө ихэнх хувийг өөр салбарт буюу ландшафтын дизайнд оруулахаар шийдсэн байна.


Зянь шинэ салбар өөрт нь улам их орлого оруулна гэдэгт гүнээ итгэж, бусдын үгийг үл тоон хөрөнгө оруулсаар л байсан гэдэг. 

Ажил хэрэг түүний төлөвлөж байснаар явсангүй, өөрөө ч цаашаа хөгжүүлж чадаагүй тул их хэмжээний өр зээлтэй хоцорчээ. 

Эцэст нь өөрийн буруугаа ухаарахад бүх зүйл оройтсон байв.

Зянь одоо 52 настай, яг одоогийн байдлаар саятан асан 6,4 сая долларын өртэй.

Өөрийн ресторан, бүх эд хөрөнгөө зараад зараад, эцэст нь ийм хэмжээний өртэй үлдсэн аж.


Гэхдээ тэр одоо ч уйгагүй ажилласаар байгаа юм, мөнгө олж өрөө дарахыг хичээсээр. 

Түүний эрхэлдэг нэг ажил – гудамжинд шарсан зайдас зарах. 

Шинэ ресторан нээх хөрөнгөгүйн улмаас бяцхан лангуу нээж гудамжинд ажиллахаар шийджээ. 

Олон хятадууд түүний үл шантрах сэтгэлийг өндрөөр үнэлжээ. 

“Бид юу ч үгүй төрцгөөдөг. 

Тэгсэн мөртлөө тэгээс эхлүүлэхээс айцгаадаг? 

Мөнхөд суралцаж байх хэрэгтэй, аливаа хүнд байдлыг тайван хүлээн авч, эр зоригтойгоор цааш алхах хэрэгтэй” гэж Зянь нэгэн ярилцлагадаа ярьжээ.





Холбоотой мэдээ