Бөө болохын тулд мөрөөдлөө орхисон тамирчин бүсгүй
Сонин ХачинУран гулгалтын тамирчин байсан бүсгүй өөрийнхөө ер бусын түүхээ хуваалцжээ.
Өмнөд Солонгосын "KBS Joy"-ийн "Ask Us Anything Fortune Teller" нэвтрүүлэгт уран гулгагч асан Чой Вон Хи оролцжээ.
Хоёр дахь Ким Юна болохоор шаргуу хөдөлмөрлөж байсан авьяаслаг уран гулгагч бүхий л зорилго мөрөөдлөө орхин бөө болох их үйлд шамдаж эхэлсэн байна.
Энэ тухайгаа тэрээр "Би бөөгийн дуудлагатай маш удаан тэмцсэн. Эмээгийн сүнс биед минь орж, ярьж эхэлснээр би бүх зүйлээ орхих хэрэгтэй болсон.
Бэлтгэлийн үеэр үсрэлт хийх үед би юу ч хардаггүй байлаа.
Дараа нь харин сүнс харж эхэлсэн. Тийм болохоор үсрэлт хийх үеийг үзэн ядаж эхэлсэн.
Нэг удаа би сүнс харснаас болж унасан.
Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон нялх хүүхэд харсан.
Бас бэлтгэл хийж байхдаа заалны дээвэр дээр суугаа бяцхан хүү болон түүний ээжийг үргэлж хардаг байлаа.
2020 он надад маш хүнд байсан. Тийм учраас бөө дээр очиж засал хийлгэхээр болсон юм.
Гэтэл намайг бөө болох учиртай хүүхэд байна гэсэн.
Гэтэл эмээгийн сүнс биед минь ороод ярьж эхэлсэн.
Бөө найман жилийн дараа бөөгийн дуудлагыг хүлээж авбал яах вэ гэж асуухад эмээ "үгүй" гэж хэлсэн.
Тэгвэл гурван жилийн дараа яах бол гэж асуухад эмээ "Тэр үүнийг хойш тавьсаар байвал үхэх болно" гэсэн.
Хэрвээ үүнийг би өөр хэн нэгний амнаас сонссон бол итгэхгүй байх байсан.
Гэхдээ үүнийг эмээ маань миний биеэр дамжуулан хэлсэн учраас итгэсэн.
Бөөгийн дуудлагаа хүлээн авсны дараа бие минь өвдөхөө больсон ч өөр асуудлууд мөн гарч ирсэн.
Одоо би хүмүүст туслахыг илүүд үзэх болсон.
Би өөрийгөө зөв замаар явж байгаа гэдэгт итгэдэг.
Гэхдээ бусад бөө нар намайг луйварчин, хуурамч бөө зэргээр ярих болсон нь хүндрэлтэй байгаа" гэжээ.