Өдөр болгон энэ дасгалыг 20 минут хийгээрэй, үр дүн нь таныг алмайруулах болно

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-11-28 12:01:39

Зүгээр нэг хий хоосон зөвлөгөө гэж бүү бодоорой, энэхүү дасгал нь таны эрүүл мэндэд үнэхээр эерэг өөрчлөлт авчрах болохыг анхаарна уу. 

Бидний бие эрхтэнд хэрхэн нөлөөлөхийг сонирхоцгооё. 

Захын эрхтнүүдийн цусан хангамжийг хангахын тулд зүрх ямар өндөр ачаалалтай ажилладгийг  та төсөөлөөд үз дээ? 

Эсвэл өдрийн ачааллаа даахаа больсон хөл – жишээ нь судас бүдүүрэх өвчлөл. 

Шинэ дасгалыг туршиж үзэхээс цааргалах хэрэггүй. 

Бидний энэ удаад санал болгох дасгал таныг туранхай болгохгүй харин таны биеийн ерөнхий эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хөлийг тань амраахад нөлөөлнө. 

Өдөр тутам бага хүч гаргаж та амьдралаа өөрчлөөрэй. 

Санхүүгийн хүндрэл учруулахгүй, цаг, хүч ч бага шаардана. 

Хөлөө дээш өргөх дасгалын утга учир

Энэ бол зүгээр ч нэг дасгал бус жинхэнэ эмчилгээ гэж хэлж болно.

Зарчмын хувьд “дасгал” гэж нэрлэх нь алдаа дутагдалтай, учир нь биед ирэх ачаалал тун бага (булчин ажиллуулах ямар нэгэн хөдөлгөөн байхгүй).

Гэхдээ!

Хэрвээ та нурууны ямар нэгэн бэртэлтэй бол хөлөө өргөхгүй байхыг зөвлөж байна. 

Биедээ эвтэйхэн байлгахын тулд өгзөг доороо зөөлөн дэр ивнэ.

Ханын дагуу хөлөө өргөөд, гараа биеийн дагуу байрлуулна.

Биеэ бүхэлдээ суллана.

Энэ байрлалд 15-20 минут байхад хангалттай, өөр юу ч хийх хэрэггүй.

Тайван хэвтэх бөгөөд цээж, толгой цусаар дүүрч байгааг та аажим мэдрэх болно.

Энэхүү дасгалыг хийхдээ биед эвтэйхэн сул хувцас өмссөн байна. 

Бэлхүүс, хөлийг барих бариу резинтэй хувцас бүү өмсөөрэй. 

Бариу хувцас нь дасгалыг үр дүнгүй болгоход хүргэнэ. 

Бидний зорилго:

Биеийн цусны эргэлтийг сайжруулах.   

Хөл өргөх 5 шалтгаан

1. Хөлийн хаван буулгах

Хөл хавагнах нь цусны муу эргэлттэй холбоотой.

Хавагнах шалтгааныг ч олох хэрэгтэйг мартаж болохгүй.

Зарим тохиолдолд бөөр, зүрхний өвчлөл, илүүдэл жин, ямар нэгэн эмийн эмчилгээ, буруу хооллолтоос болж хавагнана. 

Үндсэн шалтгааныг тогтоож зөв эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй. 

Эс бөгөөс дахин дахин хавагнахад хүргэнэ. 

Уг дасгал нь үндсэн эмчилгээнд нэмэлт болох бөгөөд таагүй мэдрэмжийг багасгахад тусална.

Хөлийг дээш өргөх нь биеийн шингэний хөдөлгөөнийг зохицуулахад туслах бөгөөд энэ нь цусны эргэлтэнд сайнаар нөлөөлнө. 

Өдөржингөө хөл дээрээ зогсож ажиллахад хөл хавагнадаг. 

Гэртээ ирээд гутлаа тайлж биеэ сул тавиад хөлөө дээш өргөөд хэвтээрэй. 

Татах хүч таны хаванг бууруулахад нөлөөлнө.

2. Ядарсан хөлийн хам шинж

Хөлийг дээш өргөх – хөлийн ядаргааг тайлах шилдэг арга.

Өдрийн төгсгөл гэхэд бидний хөл ихээр ядарсан байдаг, 20 минут хөлөө дээш өргөн сул хэвтэхэд таны бие сэргэнэ. 

Ялгааг нь та мэдэрнэ. 

3. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжинэ

Хөлөө дээш өргөх – “идэвхтэй солилцоо” гэж хэлж болно.

Хөл толгойноос дээр байвал шингэнийг биеийн нэг хэсэгт хуримтлах явдлыг таслан зогсооно, үүний зэрэгцээ хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. 

Ходоодны үйл ажиллагаа идэвхижсэнээр бодисын солилцоо хурдан явагдана. 

Өтгөн хатах явдлыг таслан зогсооно. 

4. Мэдрэлийн системийг тайвшруулна Амьсгалыг тогтворжуулахад энэхүү дасгал мөн нөлөөлнө.

Илүү их хүчилтөрөгч авах бөгөөд амьсгал жигдэрч тайвширдаг байна.

Үүний үр дүнд мэдрэлийн систем тайвширна: гэдэс, хүзүү орчмын булчин суларч амарна.

5. Сэтгэл санаа тайвширна

Үүнийг өнөөдрөөс эхлэн туршиж үзээрэй.

Та 20 минут зарцуулахад л булчин тань суларч сэтгэл санаа тайвширна. 

Энэхүү байрлал нь тархийг амраана (хүчилтөрөгчөөр хангаж байгаа). 

Хүссэн хүсээгүй биднийг бясалгалын байдалд хүргэх тул бие эрхтэн, оюун санаа тайвширдаг ажээ. 

Уг байрлалд хэрхэн байх байдлаас хамаарч гарах үр дүн нь мэдрэгдэх болохыг анхаарна уу.


Холбоотой мэдээ