Д.Заяабаатар: Болоогүй зүйлд аймшиггүй гөрдүүлэх гутамшиг юм байна
НийгэмУИХ-ын гишүүн Ч.Ундрамтай нэр холбогдоод буй МУИС-ийн ШУС-ийн захирал Д.Заяабаатар цахим сүлжээнд тайлбар хийжээ.
Тэрбээр, “Болоогүй зүйлд аймшиггүй гөрдүүлэх гутамшиг юм байна аа.
Хажуугаар нь сэвэгчид, далимаар нь намайгаа хараар будахыг санаархагчид дайрч давшлаад овоо юм өрнөж байна.
Намайгаа харлуулъя гэсэн зарим нэгний дөгөө ч бас орсон бололтой.
Нэг л зүйлийг хэлье.
Ажил хэргийн талбарт баг болон ажиллаж байсан минь үнэн.
Бичээд сэвээд байгаа шиг зүйл болоогүй гэдэг нь үнэн.
Тэр залууд гэр бүлээс эд хөрөнгө нь үнэ цэнтэй байдаг бол надад гэр бүл маань эрхэм шүү.
Худал бүхэн үнэний босгонд бүдэрнэ.
Увайгүй энэ үйлдэл зохих газартаа шийдэгдэх ёстой.” гэжээ.