Цогтоо: Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэйгөө үзэлцэж байгаа нь тодорхой боллоо

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-10 10:17:12

Жагсаал цуглаанд манлайлан оролцож байгаа жүжигчин Цогтоо өөрийн хуудсаараа мэдэгдэл хийлээ.

“Нэг ийм зүйл тодорхой болсон. 

Төрийн тэргүүн, ерөнхий сайд хоёр хоорондоо муудалцсан, жийлцэж байгаа. 

Үнэхээр үзэлцэж байгаа гэдгийг тэнэг хүн л биш бол ойлгож байгаа.

Логик ойлгодог бол төрийн тэргүүн нь Засгийн газрын сайдтайгаа үзэлцэж байгаа. 

Би сайн мэддэггүй юм байна.

Гучин хэдэн сайдтай буюу дэлхийн хамгийн олон сайдтай ийм улс орон юм байна.

Тэгэхээр чинь хулайгаа хийх гээд ийм олон сайд тавьсан байна. Төрийн өмч гэхээр Тавантолгой, Эрдэнэт төрийн өмч болохоор тэндээс чинь хэдэн их наядаар нь иддэг юм байна шд манайхаан.

Та нар боддоо. 44 их наяд гэхээр чинь Тавантолгойн нүүрсний хулгай, асуудлыг төр юмаа мэдэж байна эрэг нь усаа хашна гэдэг шиг тийм ард олны сэтгэхүйн дээрээс хувийн хэвшил болгохгүй төрдөө аваад ямар ч эзэнгүй болгочихдог.

Эзэн нь гэвэл тухайн төрийн эрх баригчид гэсэн үг шүү дээ. Тэгээд эд нар хулгайгаар иддэг юм байна. Тийм ч болохоор маш олон сайд томилдог юм байна. 30 хэдэн сайд томилдог юм байна. Бүгд л идэж уугаад хулгайч болчихсон. Төрд байгаа 76, Засгийн газар, төрийн тэргүүн, дэд сайдууд бүгд хулгайчид.

Бидний шаардаад байгаа зүйл бол хулгайчдыг бүгдийг нь зарлаад, бидний нэрсийг шалга гээд байгаа чинь ял шийтгэлийг нь оногдуулаад, хуулийн хүрээнд гээд байгаа бол яаралтай хуулиа өөрчлөөд Үндсэн хуулиа өөрчлөөд энэ муухай зүйлээ иргэдээсээ том болгохгүй төрөө жижиг болгоод хариуцлагатай болгох арга хэмжээг авмаар байна.

Намайг Хүрэлсүхийн хүн гэдэг нь тодорхой боллоо, Засгийн газрыг огцруул гэж байна, УИХ тар гэж байна гээд байгаа юм. Надтай хамт байгаа хүмүүс тэгээд байгаа юм. Надтай хамт байгаа хүмүүс ЗГ огцор, УИХ тар гээд байгаа юм. Хэн нь огцорно уу, УИХ тарна уу, ерөнхийлөгч нь огцорно уу хамаагүй.

Зүгээр энэ хулгайчид чинь дэндүү хэтэрчихсэн дэндүү их идчихсэн байгаа болохоор л би жагсаалд байгаа байхгүй юу. Би энийг удирдаагүй ээ. Би манлайлаагүй. Би үзэл бодлоо илэрхийлээд байж байна. Ингээд байж байгаа маань миний ялалт биш үү? Энэ миний хожил байхгүй юу.

Би үр хүүхдүүдийнхээ төлөө, таны төлөө ингээд байж байгаа. Тэгэхээр намайг ингэж харж байна. Хүрэлсүхийн хүн байна гээд. Хүрэлсүх ял аваад гаднаас аудит хийгээд дансыг нь шалгаад шударгаар илчлэл л дээ. Өөрөө илчлэхгүй байгаа биз дээ Тэгэхээр бас хулгайч.

76-г би өөрсдийгөө илчил та нар шударга хүн би хулгай хийгээгүй гэдгээ илчил гэхээр байхгүй байгаа биз дээ? 36 сайдаас би ахиад гуйя. Би Амараагийн лайваас сая үзлээ. Амараа бол маш зөв зүйлийг ярьж байна гэж би тунгааж байна. Тэр 36 сайд гэдэг чинь бүгдийг нь идэх гээд төр данхайчихсан.

Байнгын хороо, Хэрэг эрхлэх газар дарга гэдэг чинь Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан энэ болгон чинь дарга байсан гэдэг нь төрийн өмчийн уурхай нүүрс, алт, зэс энэ бүгдийг чинь эзэн нь суусан байгаа байхгүй юу.

Төрд гарсан хүмүүс энэ олон их наядаар нь олдог сая сая доллараар нь тэрбум тэрбум доллараар нь олдог энэ хөрөнгөн дээр суудаг болохоор эд нар хоорондоо үзэлцэж сонгуулиар хэдэн их наядаар нь царцуулж бүгдийг нь мөнгөөр худалдаж авдаг юм байна.

Нээрээ л МАН намын ах эгч нар бүгд л мөнгө авч байгаа шдээ. Бүгд л мөнгө авч сонгуулиа өгсөн. Тэр бол ойлгомжтой. Бүгд мөнгөөр далайлгаад ямар аймар сонгууль хийлээ МАН нам. Мэдэж байгаа биз дээ?

Бүгд л мөнгөө аваад явсан. Бид нарын боловсрол, иргэдийн боловсрол мэдлэг дутуу дулимаг харанхуй дээр нь тоглолт хийгээд байгаа юм.

Төрөөс 10 хүн, жагсаалаас 10 хүнийг Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хэлэлцүүлэг форум хийе гэнэ. Бид бүхнийг, жагсаал хийж байгаа залуучуудын төлөөлөл гэж оруулангуутаа бид нарыг ард түмэнд мэдлэг боловсролгүйгээр нь харуулж тиймээр нь тактик зохиочихоод бид нарыг ялах гээд байна шүү дээ.

Энэ бүх хулгайч нар. Хулгайчдын нэрс нь тодорхой болчихсон. Нэрсийг зарла гээд байдаг. Нэрсийг нь зарлачихаад байхад чинь яагаад байгаан бэ гээд Ган-Очир гээд залуу хулгайчдыг илчилсэн залуу бичлэгийг нь би бүтэн үзсэнгүй.

Би хүн болгонтой ярилцаад байдаг. Талбай дээр очоод хүмүүстэй ээлжилж ярилцсаар байгаад миний явах цаг болчихоод байдаг юм.


Холбоотой мэдээ