Нүүрстэй холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн 17 хүнийг ЗАРЛАЛАА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 08:18:56

Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар М.Даваатогтох:

-Нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогоор нийт 47 объектод нэгжлэг явуулсан. Дараах хүмүүсийг нүүрстэй холбоотой ажиллагаанд шууд болон шууд бусаар холбогдуулан шалгах үндэслэл байгаа. Үүнд:

  • Ерөнхийлөгч асан Х.Баттулга
  • Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
  • Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
  • УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн А.Анандбазар
  • ЕТГ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболд
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
  • УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
  • УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
  • УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд
  • Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
  • Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир
  • Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Ариунболд
  • "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Ганхуяг
  • "Эрхэт Монгол" группийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр.

Эдгээр нэр дурдагдсан 17 хүний заримаас мэдүүлэг авсан. Шаардлагатай хүмүүст хилийн хориг тавьсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хилийн хориг тавиагүй. Бид энэ нэрсийг тодорхой баримтад үндэслэн танилцуулж байна. Түүнээс хэн нэгний нөлөөнд автсан зүйл байхгүй.

АТГ 50 мөрдөгчтэй. Улс орныг хамарсан том хэрэгт манай мөрдөгчид нүдээ гархилтал ажиллаж байгаа. Олон нийт минь хүн хүчийг тооцоолж, дэмжлэг үзүүлээрэй гэж хүсэж байна.



Холбоотой мэдээ