Б.ГАНХУЯГ ХҮРГЭН Д.ПҮРЭВДОРЖООРОО ЖАРГАЛАНТЫН АМАНД 22 ХАУС БАРИУЛЖ, 17 ТЭРБУМ ТӨГРӨГ УГААСАН УУ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-13 09:29:45
Өнгөрсөн шөнө АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, түүний эхнэр, төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж болон “Хишиг арвин индустриал” ХХК-ийн үүсгэн байгуулагч Бадамдоржийн Хишигдорж, Бизнес удирдлагын ерөнхий менежер М.Хүрэлбаатар нарын нийт найман хүнийг баривчиллаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар энэ баривчилгааны талаар “Б.Ганхуяг нь өөртөө давуу байдал бий болгож, “Хишиг арвин индустриал” ХХК-тай гэрээ байгуулахдаа авлига авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх шаардлагатай байгаа учраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж баривчилсан” гэж мэдэгдэв. 
 
     Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал” ХХК-ийн удирдлагуудаас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө хаус хотхон барьж угаасан байж болзошгүй маш ноцтой баримт байна. Тухайлбал, Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэх ах Д.Пүрэвдорж нар нь 2019 он хүртэл хувийн цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 онд Богдхан уулын Жаргалантын аманд 17 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 22 хаус барьж, борлуулжээ. Мөн Б.Ганхуягийн эхнэр нь үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанитай болсон байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Хишиг арвин индустриал” ХХК-иас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөө хаус болгож угаасан хэргээр баривчлагдсан байж болзошгүй байна. 

Б.ГАНХУЯГ ЗӨВХӨН 2019 ОНД Л ГЭХЭД “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ТАЙ 796 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЖЭЭ

     Б.Ганхуяг 2016 оны есдүгээр сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тэргүүн дэд захирал, 2018 оны дөрөвдүгээр сард Гүйцэтгэх захирал болж дэвшсэн. Улмаар Б.Ганхуягийг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал болсноос хойш “Хишиг арвин индустриал” ХХК “Эрдэнэс тавантолгой” ХК-тай асар өндөр үнийн дүнтэй хэд хэдэн гэрээ байгуулжээ. 
 
    Тодруулбал, “Хишиг арвин индустриал” ХХК 2018 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Цанхийн баруун уурхайн олборлогч сонгох” 191 тэрбум төгрөгийн төгрөгийн тендерт, 2019 оны аравдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайн Б хэсэгт хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил гүйцэтгэх” 796 тэрбум төгрөгийн тендерт оролцож, шалгарчээ. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Хишиг арвин индустриал” ХХК болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хооронд 799 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ зурагдсан байна. Тус гэрээнд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, дэд захирал Г.Дэлгэрбаяр,  “Хишиг арвин индустриал” ХХК-ийг төлөөлж, гүйцэтгэх захирал Х.Батхишиг, Ерөнхий менежер М.Хүрэлбаатар нар гарын үсэг зуржээ. 
Б.ГАНХУЯГИЙН ХҮРГЭН АХ Д.ПҮРЭВДОРЖ 2019 ОНД Ж

Б.ГАНХУЯГИЙН ХҮРГЭН АХ Д.ПҮРЭВДОРЖ 2019 ОНД ЖАРГАЛАНТЫН АМАНД 22 ХАУС БАРЬЖ, 17 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖЭЭ 

АРГ Тэгвэл “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн тендерүүдэд “Хишиг арвин индустриал” ХХК шалгарч, гэрээ байгуулж байхтай зэрэгцээд буюу 2019 онд Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяагийн нөхөр Доржсүрэнгийн Пүрэвдорж “Бест хаус констракшн” ХХК-ийг байгуулжээ. Улмаар 2019-2020 онд Б.Ганхуягийн хүргэн Д.Пүрэвдорж өөрийн “Бест хаус констракшн” ХХК-иараа Богдхан уулын Жаргалантын аманд 22 айлын тансаг зэрэглэлийн “Жаргалант вилла” хотхоныг барьж, борлуулсан байна. Борлуулалтын менежерээр нь Д.Пүрэвдоржийн хүү П.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Тухайн 22 хаус нь 211-256 м2 талбайтай, нэг бүр нь 800 орчим сая төгрөгийн үнэтэй байсан аж. “Жаргалант вилла” хотхоны 22 хаусыг 800 сая төгрөгөөр тооцвол 17 орчим тэрбум төгрөгийн ашиг олсон гэсэн үг юм. Б.Ганхуягийн төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэх ах П.Пүрэвдорж нарын хувьд 2019 он хүртэл хувийн жижиг цэцэрлэг ажиллуулдаг байсан. Гэтэл 2019 онд ийнхүү Дархан цаазат Богдхан уулын аманд асар том газар авч, 17 орчим тэрбум төгрөгийн хаус хороолол босгосон нь хууль хяналтынхны хараанд өртсөн бололтой. 

Эндээс харвал, Б.Ганхуяг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 799 тэрбум төгрөгийн тендерт “Хишиг арвин индустриал” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулсныхаа хариуд тус компаниас их хэмжээний авлига авч, авлигын мөнгөөрөө төрсөн эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараараа Жаргалантын аманд 22 хаус бариулж, 17 тэрбум төгрөг угаасан байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. 
 
     Бид дараагийн дугаартаа “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн авлигын схем эгч Б.Нарантуяа, хүргэн Д.Пүрэвдорж нараасаа гадна УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан руу хөтөлдөг баримтыг дэлгэх болно. 
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...
 

 АМАНД 22 ХАУС БАРЬЖ, 17 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖЭЭ 
Холбоотой мэдээ