ТАВАН ТОЛГОЙГ “ТОНОСОН” ТАВАН ТОЛГОЙ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-12-16 06:23:40
Эрх баригч намын таван гишүүн “Эрдэнэс тавантолгой”-г “тоносон” нүүрсний хулгайчаар нэр цохогдоод тэвдэж байна аа. Ядахад, жагсагчдын уур хилэн жавартай хамт тачигнаж буй тул буруугүй гэдгээ батлах гээд байдаг аргаа шавхаж байна. Хоёр ч удаа хэвлэлийн хурал хийлээ, хэн хэн нь ярихдаа муу юм, яаж төр түшилцэж ирсэн юм гэмээр. Арай ахимаг Б.Баттөмөр нь “ЭТТ”-н орд, оффис хоёр хаана байдгийг ч мэдэхгүй хэмээн мэдэн будилж, Төрийн ордноос төрсөн гэрээ олохгүй төөрчих гээд байдгаа учирлаж үзэв. Ц.Анандбазар “Буддын шашинтай, худал, хулгайг тэвчдэггүй сахил санваартай”-гаа гайхаж, бүр бантахдаа “Нүүрсний хулгайчдын хөрөнгийг хурааж, ард түмний ипотекийг тэглэнэ” гэж асар том ам гарав. Адагт нь, “Өдөж байж үүрээ эвдүүлэв” гэж намынхан өс зангидаснаар өндөрлөв. Ц.Сэргэлэн “Зүгээр байхад зүү шидлээ, зөрүүлж тэвнэ шиднэ шүү” гэж генералын зангараг заах аядав. Ш.Раднаасэд намдаа ихэд гомдсон аятай, ихэр татах нь холгүй “Намаасаа гарна” гэж урваганав. Хэлгүй шахам байдаг Н.Наранбаатар харин хэвлэлээр анх удаа урт, удаан гарч, царайгаа таниулаад амжив. 
 
АТГ андуурна баймааргүй. Уйдсан биш, УИХ-ын гишүүдийн нэрийг “хулгайч” хэмээн зарлаж хошигноно гэж бүр ч байхгүй. Тэгэхээр тэдэнд ямар нэг “но”, ард түмнээс нуусан авлига, албан тушаалын хэрэг байна гэсэн үг. Яах вэ, “намдаа нэр, нөлөө муу, унж дорой УИХ-ын гишүүдээрээ туг тахиад, “акул”-уудаа авч үлдэх гээд байна” гэдэг бол байж болох хувилбар. Гэхдээ л...
 
     Иймд, Ардын намдаа “адлуулсан” тэр тавын хэн нь хэрхэн яаж “Эрдэнэс тавантолгой” ХК-тай, тэр тусмаа нүүрсний хулгайтай холбогдож байгааг тоймлон хүргэж байна. Сонирхуулахад, тэр тавын дөрөв нь нефть, шатахууны бизнетэй холбоотой юм билээ. Жишээ нь, Б.Баттөмөр “Тес петролиум”-ийн, Ц.Анандбазар “Сод Монгол”-ын,Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбат “НИК” ХХК-ийн эзэн. эзэмшдэг. С.Сэргэлэнгийн хувьд нефтийн өрөмдлөг, хайгуулын “Импайргаз монголиа” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Тав дахь хүн буюу Ш.Раднаасэдийг шатахууны бизнест хамаатуулъя гэвэл, түүний сонгуулийн ерөнхий менежер Я.Төмөрбаатар нь “НИК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч байсан. Ингэвэл бүр тавуулаа шатахууны бизнест хамаатай болно. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАТАХУУН “ШАХЖЭЭ”

ИХ-ЫН ГИШҮҮН Ц.А АТГ-аас “Нэр зарласан 17 хүнийг зөвхөн нүүрс хулгайлсан хэргээр биш “Эрдэнэс тавантолгой” ХК-д албан тушаалаа ашиглан бараа материал нийлүүлсэн, гэрээ байгуулахад оролцсон, үйлчилгээ үзүүлсэн хэргээр ч шалгаж байгаа” гэж мэдэгдсэн. Судлаад үзвэл, Ц.Анандбазар “дүрэм”-ийн дагуу “Эрдэнэс тавантолгой” ХК-д шатахуун “шахжээ”. Ингэхдээ зөвхөн “Сод Монгол групп” ХХК-иараа 2018-2020 онд  гурван удаагийн гэрээгээр 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” баримт байна. 
 
Тухайлбал, 
  • 2018 оны хоёрдугаар сард 3.8 тэрбум төгрөг
  • 2019 оны тавдугаар сар 4.3 тэрбум төгрөг
  • 2020 оны зургадугаар сар 3.9 тэрбум төгрөгийн шатахуун тус тус нийлүүлсэн байна. 

Мөн “Интерстандарт нефть” ХХК-иараа 2019-2022 оны хооронд 568 сая төгрөгийн тос, тосол нийлүүлсэн байна. Товчхондоо, Ц.Анандбазар “Эрдэнэс тавантолгой” ХК-д шатахуун, тос, тосол нийлүүлэхдээ албан тушаалаа ашиглан өөртөө давуу байдал бий болгосон байж болзошгүй байна. 
 
     Ц.Анандбазарын “Эрдэнэс тавантолгой” ХК-тай холбогдох хэрэг шатахууны шахаагаар дуусахгүй. АТГ-аас зарласан 17 хүн дотор УИХ-ын дарга асан З.Энхболдын нэр байгаа. З.Энхболд, Ц.Анандбазарын хоршил хамтрал эртнээс яригдаж ирсэн бөгөөд нүүрсний “Страто” ХХК-тай хамт холбогддог. Тодруулбал, З.Энхболдын дүү З.Хишигтогтох нь Ц.Анандбазарын “Содмонгол газ” ХХК-д хувь эзэмшдэг. Өөрөөр бол, З.Энхболд, Ц.Анандбазар хоёрын “гагнаас” нь З.Хишигтогтох. Цаашилбал, З.Хишигтогтох нь А.Баттүшиг гэгч хоёр компани хамтран эзэмшиж, З.Энхболдын “Интер” ХХК-ийн байранд оффислодог. Харин А.Баттүшиг нь Хятадын “Страто” ХХК-ийн хувь эзэмшигч, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. “Страто” нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний нэг том худалдан авагч. Ингээд харвал, “Бага тэнгэрийн МАНАН” шууд харагдана. Өөрөөр бол, “Страто”-гийн захирал А.Баттүшиг яагаад З.Хишигтогтохтой ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй хоёр компани хамтран эзэмших болов, З.Хишигтогтох яагаад Ц.Анандбазарын “Содмонгол газ”-д хувьцаа эзэмших болов, З.Энхболдын сураг яагаад байнга Ц.Анандбазарын Бага тэнгэр хавиас дуулддаг вэ гээд хөөвөл З.Энхболд, Ц.Анандбазар нар “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гарцаагүй холбогдож таарч байгаа юм. Тийм ч учраас тэдний нэрсийг хамт зарласан биз.  
 
Бас нэг зүйл, Ц.Анандбазар Ш.Раднаасэд нар хамтарч Арцатын аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байж болзошгүй маш ноцтой баримтыг дор өгүүлнэ. 

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР, Ш.РАДНААСЭД НАР “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ”-Н МӨНГӨӨР АРЦАТЫН АМАНД ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ХОТХОН БАРЬЖ БАЙГАА ЮМ БИШ БИЗ

      УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай, тэр тусмаа нүүрсний хулгайтай нэр холбогдож байгаа нь анхны удаагийнх биш. Түүнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д томилгоо хийдэг, нүүрсний квот гаргаж хувь хүртдэг, тэр байтугай “нүүрсний амтай” гэх мэдээллүүд ч нэг биш удаа гарч байлаа. Сүүлд, 2020 оны тавдугаар сард “Улсын ерөнхий прокуророос “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан, Ш.Раднаасэд гурвын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлж болзошгүй байна” гэх мэдээлэл ч сошиал сувгууд, зарим сайтуудаар цацагдаж байлаа. Улмаар тэр даруйд нь АТГ-аас тайлбар хийж “Үндэслэл мэдээлэл” гэж няцааж байлаа Харин хоёр жилийн дараа АТГ-аас УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг “нүүрсний хулгай”-н хэргээр шалгаж эхэлснээ ийнхүү албан ёсоор зарлалаа. АТГ-т хэлтсийн дарга явсан Ш.Раднаасэд 13 жилийн дараа өөрөө дуудагдав. 
 
     УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийнх нь нэрийг зарласанд Ардын намынхандаа ч, АТГ-ынханд ч намынхандаа ихэд эгдүүцсэн. Улмаар “Намаас нэрийг маань АТГ-т өгч, нийтэд зарлууллаа. Намын даргаа дагаж далдганадаггүй болохоор ингэж байх шиг байна. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг. Шаардлагатай бол намаасаа гарч, бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулна” гэж ундууцсан. 
 
     Тэгвэл АТГ-аас Ш.Раднаасэдийн нэрийг зарласны цаана авлига, албан тушаалын ноцтой хэрэг байж болзошгүй мэдээлэл байна. Бидний олсон мэдээллээр Ш.Раднаасэдийн хамаарал бүхий этгээдүүд нь Дархан цаазат Богдхан уулын Арцатын аманд тансаг зэрэглэлийн хотхон барьж байгаа ажээ. Тодруулбал, Ш.Раднаасэдийн хамаарал бүхий этгээд буюу ЖДҮ-гийн дуулианаар олон танигдсан эгч Ч.Рагчиймаа гэж бий. Тэгвэл түүний нөхөр Пүрэвдоржийн Ганбат нь Нямаагийн Бямбажавтай хамтран “Энержи минерал интернэйшнл” ХХК-ийг эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь П.Ганбатын хүү Г.Элбэгзаяа ажилладаг ажээ.

Хамгийн ноцтой нь, “Энержи минерал интернэйшнл” ХХК-ийг хамтран эзэмшигч Нямаагийн Бямбажав нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эхнэр, "Мон-аналитик" ХХК, "Сод Солонго" ХХК-ийн захирал, "Сод Монгол боловсрол, эрүүл мэнд" сан УЗ-ийн дарга Нямаагийн Бямбажавын овог, нэртэй таарч байгаа юм. Ц.Анандбазар, Ш.Раднаасэд хоёрын хувьд Н.Энхбаяраар улс төрд хөтлүүлсэн, нэг угшилтай гэгддэг. Тодруулбал, Ц.Анандбазар Н.Энхбаярын Соёлын сайд байхад туслах, зөвлөх нь байсан. Харин Н.Энхбаярын Ерөнхийлөгч байхад Ш.Раднаасэд туслах, зөвлөх нь байсан юм. 

 “ЭРДЭНЭС Илүү ноцтой нь, “Энержи минерал интернэйшнл” ХХК нь өмнө нь ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа атлаа 2020 оноос ХУД-ийн 4-р хороо, Богдхан уулын Арцатын аманд 16 давхар, 2 блок бүхий “Energy residence” гэх 122 айлын тансаг зэрэглэлийн хотхон барьж эхэлжээ. Тус хотхоныг борлуулалт өнгөрсөн долдугаар сард дуусгасан байна. 
 
    Энэ сэжүүрээс харвал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ц.Анандбазар нар “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний хулгайгаас ашиг хүртэж, тэр мөнгөөрөө хамаарал бүхий этгээдүүдээрээ тансаг зэрэглэлийн хотхон бариулан мөнгө угааж, эл хэргээрээ АТГ-т шалгагдаж эхэлсэн байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм.

 

    Өөр бас нэгэн сэжүүр нь Ш.Раднаасэдийг хамт нэр нь зарлагдсан Н.Наранбаатартай холбож байна. Тухайлбал, 2020 оны УИХ-ын сонгуулиар Ш.Раднаасэдийн Сонгуулийн ерөнхий менежерээр МУИС-ийн захирал асан Ядмаагийн Төмөрбаатар ажилласан байдаг. Я.Төмөрбаатар, Ш.Раднаасэд нарын хувьд эртнээс тун ойр холбоотой байж ирсэн бөгөөд жишээ нь, Я.Төмөрбаатар 2017 он хүртэл Ш.Раднаасэдийн эхнэр Б.Хонгорзулын “Хан сутай” ХХК-ийн хувь эзэмшигч байсан байгаа юм. Тэгвэл Ш.Раднаасэдийн Ерөнхий менежерээр ажиллаж, эхнэрийнх нь компанид хувь эзэмшиж ирсэн Я.Төмөрбаатар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын “НИК” ХХК-д мөн хувь эзэмшиж иржээ. 
 
Сонирхуулахад, 2020 онд сонгуулиар Ш.Раднаасэдийн Ерөнхий менежерээр ажилласан Я.Төмөрбаатар сонгуулиас сар гаруйхны дараа буюу 2020 оны наймдугаар сард тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр томилогдсон байдаг. 

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАР ТӨРСӨН ДҮҮ Н.НАРАНБАТААРАА ДАМЖУУЛЖ “ХИШИГ АРВИН ИНДУСТРИАЛ” ХХК-ИЙН АВЛИГЫН ХЭРЭГТЭЙ ХОЛБОГДОВ УУ

      УИХ-ын гишүүн Н.Наранбаатар төрсөн дүү Н.Наранбат шатахууны толгой компаниудын нэг “НИК” ХХК-ийг “Петровис-Ойл” ХХК-тай хамтран эзэмшдэг, эцсийн өмчлөгч, ерөнхий захирал нь. Харин “Петровис-Ойл” ХХК-ийг Швейцарын компани эзэмшдэг бөгөөд ерөнхий захирлаар нь Сэнгээгийн Энх-Амгалан гэх залуу ажиллаж байсан. Эндээс маш ноцтой сэжүүр гарч ирнэ. Тодруулбал, “Петровис-Ойл” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Сэнгээгийн Энх-Амгалан гэгч “Хишиг арвин индустриал” ХХК-ийн охин компани болох “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Наранбатын бизнесийн хамтрагч нь “Хишиг арвин индустриал” ХХК-тай шууд холбоотой явж ирсэн гэсэн. Гэтэл “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж өдгөө АТГ-т баривчлагдан, хоригдож буй. Энэ сэжүүрээр бол, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын нэрийг АТГ-аас зарласан нь “Хишиг арвин индустриал” ХХК-ийн эзэн Б.Хишигдорж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын авлигын хэрэгтэй холбоотой байж болзошгүй дүр зураг харагдаж байгаа юм. 
 
Сонирхуулахад, “Хишиг арвин индустриал” ХХК нь 2018-2021 оны хугацаанд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай 1.5 орчим их наяд төгрөгийн хөрс хуулалт, олборлолтын гэрээ байгуулсан. Харин охин компани буюу “Тийсс хишиг арвин жейви” ХХК-ийн хувьд Хөшөөтийн нүүрсний уурхайн олборлолт, “Энержи ресурс” ХХК-ийн Ухаа худагийн нүүрсний уурхайн олборлолтын гүйцэтгэгч болон “Оюутолгой” төслийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж иржээ. 
 
    УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт нүүрсний холбогдох баримтууд ч бий. Тухайлбал, Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь ачаа тээврийн “Жавхлант оч транс” ХХК-ийг эзэмшдэг. Мөн “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хос тамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-иудтай хамтран эзэмшдэг. “Энбо тайж транс” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 187 автомашинаар нүүрс тээвэрлэдэг байсан. Харин “Хос тамга групп” ХХК нь ХонгКонгийн “Аnda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд нүүрс угаах үйлдвэр барьж байгаа ажээ.  ТАВАНТОЛГОЙ” ХК-Д ХОЁР ЖИЛИЙН ДОТОР 12 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ШАТАХУУН “ШАХЖЭЭ”
Холбоотой мэдээ