“Тавантолгой транс”-ын Д.Дагвадорж, “Монпорт”-ын Г.Мөнхдөл нарыг нэг сар цагдан хорихоор болов

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-17 05:59:50


Цагдаагийн байгууллагаас Монпорт" ХХК захирал Г.Мөнхдөл, "Зунмен" ХХК захирал Qi Xiao Hua, "Таван толгой транс" ХХК захирал Д.Дагвадорж нарыг 48 цаг албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Qi Xiao Hua, "Эм би Эм" ХХК-ийн захирал Г.Мөнхдөл нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс өнөөдөр /2022.12.16/ хүн тус бүрийг 1 сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ