Буриадын алдарт бөх баривчлагдлаа

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-12-21 21:25:49

ОХУ-ын Цагдаагийн газраас Буриад, Өвөр Байгалийн хязгаарт зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан хэргээр хэд хэдэн хүнийг баривчиллаа.

Тэдний дунд Буриадын шигшээ багийн дасгалжуулагч, ОУХМ Цыбик Максаров байв.

Максаров болон тэдний бүлэглэлийг Хятад, Оросын хилийн “Забайкальск” боомтод машины түгжрэл, дарааллыг хиймлээр үүсгэсэн, дараалал зардаг бизнес бий болгосон гэж буруутгаж байгаа юм.

Хэрэгтнүүд боомтод орох, гарах машин дараалалгүй байсан ч түгжрэл гаргана. Тэгээд дараалал дамлан зардаг, татгалзсан жолооч нарыг айлган сүрдүүлдэг, машиныг нь эвдлэн сүйтгэж, хохирол учруулдаг байсан нь тогтоогдоод байна.

Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэл буюу мафи үүсгэн байгуулсан гэмт хэрэгт 10 хүртэлх жилийн хорих ял оноодог байна.


Цыбик Максаров – 2017 оны чөлөөт бөхийн УАШТ-ий хүрэл медальт, олон улсын тэмцээнүүдийн шагналт, ОУХМ. 125 кг-д барилддаг байсан. 37 настай. Одоо чөлөөт бөхийн дасгалжуулагч, Буриад бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Буриадын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан. 


Холбоотой мэдээ