2023 ОНД САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРЧ, ЭД БАЯЛГИЙН ТҮЛХҮҮРИЙГ ГАРТАА АТГАХ ЗУРХАЙН 4 ОРД
Сонин ХачинСанхүүгийн асуудал олон хүний хувьд маш чухал зүйл байдаг.
Эцсийн эцэст хүн бүхэн амьдралд шаардлагатай, хэрэгцээт зүйлсээ өөрийн болгоод зогсохгүй, түүнээс ч илүүг хүсдэг.
Мөнгө ямар ч хүнийг илүү хүчтэй, аз жаргалтай болгодог.
Бидний ихэнх нь гарцаагүй баян чинээлэг болохыг хүсэж мөрөөддөг бөгөөд үүнийхээ араас өлсгөлөн чоно шиг л зүтгэдэг.
Таныг хэдэн сард, аль зурхайн ордод төрснөөс хамаарч, амьдрал чинь хэрхэх нь шийдэгддэг байна.
Өөрөөр хэлбэл амьдралд чинь тохиолдож буй олон хүчин зүйлс зурхайн ордтой салшгүй холбоотой гэж ойлгож болно. Мөн үүнээс шалтгаалж, аз од чинь хэзээ гийх нь хүртэл тодорхойлогдоно. Одон орон судлаачид дараах зурхайн 4 ордыг тун удахгүй буюу ойрын хугацаанд санхүүгийн эрх чөлөөнд хүрч, амжилтын түлхүүрийг атгана гэж үзэж байна.
1. Жинлүүр
2023 оны эхэнд жинлүүрүүд өндөр амжилтад хүрч, амьдралд нь гайхалтай аз завшаан тохионо. Санхүүгийн хараат бус байдал таны амьдралд ноёлоно. Мөнгөтэй холбоотой санаа зовоосон бүх асуудлууд эхнээсээ ээлж дараалан шийдэгдэхийг од эрхэс баяртайгаар дуулгаж байна.
Карьерийн хувьд өсөж дэвшиж, материаллаг эд баялгаар дутагдаж, гачигдах асуудал тохиохгүй. Хувийн бизнесээ цааш нь улам өргөжүүлэхэд тааламжтай. Гэхдээ хамтарч ажиллах найдвартай түнш олоход гэмгүй.
Энтертаймент төрлийн бизнест багагүй хөрөнгө оруулалт хийх, эсвэл худалдан авалт мөнгөө зарцуулах юм бол, эрт оройгүй ашиг нь хэд дахин үржигдэнэ гэдгийг санаарай. жинлүүрүүд ирэх жил удаан хугацаанд бодож, төлөвлөж явсан төслөө бодит амьдрал дээр хэрэгжүүлэх бололтой.
2. Матар
Матрын ордынхон ирэх жил ажлын байраа солих бөгөөд энэ нь амжилт дагуулсан шийдвэр байх болно. Таны гарт мөнгө нэг л мэдэхэд хийсээд ороод ирнэ гэдгийг дуулгая. Үр дүнд нь та авахыг тэсэн ядан хүлээж байсан зүйлээ өөрийн болгож чадна.
Гэвч од эрхэс танд өмнө чинь гарч ирэх алтан боломжийг салхинд хийсгэж хэрхэвч болохгүйг сануулж байна. Урдаа тавьсан зорилгодоо хүрэх хүртлээ залхуурч, санаа амарч болохгүй шүү. Жилийн эхний хагаст сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй байж мэдэх ч, ашиг орлогын хувьд амжилт ихтэй байх нь ээ.
Харин ашиггүй зүйлд хөрөнгө оруулалт хийх болон шаардлагагүй зарлага гаргахаас аль болох зайлсхийгээрэй гэж зөвлөе. Жилийн сүүлээр Матрын ордынхон маргахын аргагүй эд баялагтаа умбах болно. Мөн амжилтад тодорхой хэмжээгээр хүрсэн байна гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
3. Хумх
Хумхууд ирэх жилийн турш олон газруудаар явж, аялж зугаалангаа нүд тайлах хэрэгтэй. Ингэснээр ихийг хийж бүтээх асар их урам зоригийг авч чадна. 2023 онд Хумхын ордынхны хэтэвчинд мөнгө бороо шиг асгах бололтой.
Хэзээ, яаж баяжсанаа ч мэдэж амжаагүй байхад та баян чинээлэг нэгэн болсон байна. Үр дүнд нь томоохон худалдан авалт хийх эсвэл боломжийн амжилт авчрах бизнест хөрөнгө оруулалт хийж магадгүй. Ямартай ч таны хэтэвч түнтийхийн хэрээр орчин тойрны хүмүүсийн чинь магнай тэнийж, олон асуудлуудад шийдэл олж чадах бололтой. Гэхдээ та ашиг орлогоо зөв тооцоолж, анхааралтай зарцуулах ёстой гэдгийг бүү мартаарай.
4. Хонь
Хонинууд бол төрөлхийн хөдөлмөрч, өөртөө итгэлтэй хүмүүс.
Тэд үргэлж мөнгөтэй байдаг бөгөөд мөнгийг их хэмжээгээр олж чадахын сацуу, төдий чинээ үрж, зарцуулж чаддаг.
Харин ирэх жил тэд илүү ашиг орлоготой байж, амжилтад хүрэх магадлал өндөр байна.
Ойрын ирээдүйд Хонинуудын хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлууд бүгд төвөггүй шийдэгдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бололтой. Үүнд тэдний урдаа тавьсан зорилгодоо хүрэх гэж хичээдэг шаргуу, хичээнгүй зан чанар нь нөлөөлнө.
Нэг мэдэхэд эд хөрөнгийн хэмжээ нь өссөн байна. Өнгөрсөн жил хувийн бизнес эхлүүлсэн Хонинууд ашиг орлогоосоо зөв цаг хөрөнгө оруулалт хийж чадвал, ойрын хэдэн жилдээ мөнгөөр дутагдаж, гачигдахгүй байхад ойрхон иржээ.
Хөрөнгө мөнгөний асуудлууд ирэх жилийн турш тогтвортой байж, амьдралд чинь олон дэвшил гарна. Та магадгүй үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эсвэл алс хол газар руу аяллаар явж мэдэхээр байна.