Гишүүн Ч.Ундрамын талаар МУИС “Томоохон мэдэгдэл” хийжээ!!!
НийгэмГишүүн Ундрамын талаар таагүй мэдээлэл цацагдаж байгаа. Түүнтэй холбоотой гэх Заяабаатар МУИС-н багш юм.
МЭДЭГДЭЛ: Сүүлийн өдрүүдэд бидний хамтран зүтгэгч, багш, доктор, дэд профессор, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гэр бүлийн асуудалтай холбоотой мэдээллийг цахим орчинд өргөн хүрээнд тарааж, хувийн орон зайд хэт халдаж, хувь хүний нэр хүндийг унагах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар бүх нийтийг хамруулан явуулж байгаад гүнээ харамсаж байна.
Доктор Ч.Ундрам нь Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт шалгарч тус улсын эзэн хааны өргөмжит, дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэг Нагоягийн Их Сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан, олон арван судалгааны ажил гүйцэтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шинжлэх ухааны санд бүртгэгдсэн эрдэмтэн юм.
Доктор Ч.Ундрам эрдэм судалгааны ажлаас гадна МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын нэгдсэн албаны дарга, дэд захирлын албыг сэтгэл зүрхнээсээ, нэр төртэй хашиж Монголын дээд боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсныг бид мэдэх юм. Доктор Ч.Ундрам нь МУИС-ийн холбогдох дүрэм, журмын дагуу ажилласан хичээлийн жилийн хугацаанд хийсэн эрдмийн бүтээлээрээ шалгуур хангаж, Эрдмийн зөвлөлийн тогтоолоор дэд профессорын цолоо авсан. УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг харлуулах гэсэн явуургүй үйлдлээ зогсоож түүний болон МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн нэр хүндэт халдах оролдлого хэрээс хэтэрч буйд албан ёсны тэнхмийн хамт олны хувьд харамсаж энэхүү бодит мэдээллийг өгч байна.
Түүний дэлхийн боловсрол, шинжлэх ухаанч байдал, дадлага туршлагыг Монгол улсын хууль тогтоох байгууллага их хурлын гишүүний дуу хоолойгоор дамжуулан ашиглах нь ирээдүйн өндөр ач холбогдолтой. Иймд тухайн хүний давуу сайн талуудыг, өдий хүртэл хийсэн ажлуудыг үгүйсгэн харлуулахгүйгээр, өргөн хүрээнд сэтгэж, гэр бүлийн хүрээний асуудалд орон зай үлдээхийг уриалж байна.
Манай хамт олон Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын ажилч хичээнгүй, шинийг санаачлагч, бүтээлч хандлага, манлайлагч байдлыг хамгийн сайн мэдэрч, хүндэтгэж явдгийн хувьд тухайн гэр бүлийн асуудалд хөндлөнгөөс оролцож, хөнгөн хуумгай дүгнэлт өгч, нэр хүнд, сэтгэл зүйд нь нөлөөлж байгаад маш их харамсаж байна.
Иймд ирээдүйн хойч үеийнхээ боловсрол, хөгжлийн төлөө идэвхитэй тэмцэгч, бүтээлч, эрдэмтэн судлаач Ч.Ундрамын гэр бүлийн асуудал нь хувь хүний асуудал тул үүнд оролцохгүй байхыг МОНГОЛЫН ОЮУН УХААНТ АРД ТҮМЭНДЭЭ Уриалж байна.МУИС-ийн Менежментийн тэнхимийн багш нар хэмээн бичжээ.