Ичиножёогийн 1 башё барилдах эрхийг нь хаслаа

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-12-26 20:36:54

Мэргэжлийн сүмогийн маэгашира, Монголын бөх Ичиножёогийн хэргийг Сүмо бөхийн холбоо өнөөдөр (2022.12.26) хэлэлцэн, шийдвэр гаргалаа.

Хэргийг сануулахад, Японы шар хэвлэлээр Ичиножёог согтуугаар Минато оякатагийнхаа гэргийд гар хүрсэн гэсэн мэдээ гарсан. Ингээд холбооны Ёс зүйн хорооноос энэ сарын 22-нд Минато ояката болон Ичиножёог дуудаж, байдлыг тодруулсан билээ.

Өнөөдрийн хуралдаанаас Ичиножёод Нэгдүгээр сарын тэмцээнд барилдуулахгүй байх шийтгэл оноолоо. Гэхдээ гар хүрсэн хэргээр биш ковидын үеийн хөл хориог зөрчиж, гадуур гаран, уушны газар орсон гэж шийтгэжээ. Ичиножёо 2020 оны 11 дүгээр сарын 22, 2021 оны 8-р сарын 23-нд Токио дахь монгол хоолны газарт архи уусан гэжээ. 


Мөн Минато оякатаг сурган хүмүүжүүлэх чадварын алдаа гаргасан хэмээн цалинг нь гурван сар 20 хувиар хасах болсон байна. Учир нь тэр Ичиножёог хорио зөрчин гадуур гарсныг нь мэдсэн ч холбоонд мэдэгдээгүй, нуун дарагдуулсан гэнэ. 

Харин оякатагийн гэргийд гар хүрсэн хэргийн талаар цохисон биш, гараа татаж байгаад хүрчихсэн, мөн таван жилийн өмнөх хэрэг, багшийн гэргий нь шийтгүүлэх хүсэл байхгүй зэргийг харгалзан үзээд хэрэгссэнгүй үлдээв. 

Холбоотой мэдээ