Иргэн Ган-Очирын эхнэр хүчиpxийлэлд өртсөн цочирдом зургуудаа олонд дэлгэлээ
НийгэмСонгуулийн хар машины IT инженерээр ажиллаж байсантай холбоотойгоор “сонгуулийн саналыг МАН хакердсан” хэмээн мэдээлж, Тагнуулын байгууллагад шалгагдаж, олны анхааралд орсон иргэн Г.Ган-Очир Франц улсад амьдарч байхдаа xvчupxuйлэл үйлдсэн хэргээр хоригдоод байгаа юм.
Тэрбээр нүүрсний хэргийг эсэргүүцсэн жагсаалын үеэр Францаас лайв хийж олны анхаарлын татсан. Харин түүнийг хоригдсон дараа зарим иргэд улс төрийн захиалгаар Г.Ган-Очир гэх залууг хориуллаа гэж бухимдаж байгаа бол нөгөө хэсэг нь Францын шүүх шударга түүний гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь буруу хэмээн талцаад буй. Харин энэ бүхэнд хариулт өгч, түүний эхнэр өчигдөр /2023.01.06/ мэдээлэл хийв Тэрбээр “Г.Ган-Очир айл шатаасан учраас монголоос зугтсан. Хүн хоморголж үгүй хийх гэсэн зүйл ангиар яллагдах байсан учраас монголоос зугтсан юм. Аавыгаа хорлуулж нас барсан, хүүхэд хордсон, өвдсөн гэдэг ч худлаа. Манай хүүхэд чихэрлэг юм идэхээр экзим гардаг. Үр хүүхэд, өөд болсон эцгээрээ шоу хийж, худлаа хэлдгийг нь хэлэхээр зоддог. Энд ирээд сард нэг удаа 30дсон. Өөрийгөө засаагүй хүн төр засна гэж байхгүй. Энэ бол түүний үнэн төрх” гэж хэлсэн.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Айл шатаасан гэх мэдээлэл нь үнэн. Интерполоор хайж байсан” гэх тайлбарыг өгсөн юм. Харин Монгол Улсын ГХЯ-аас “Франц улсад оршин сууж буй Монгол Улсын иргэн Г.Ган-Очир гэр бү.лийн хү.чир.хийллийн гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдсэн тухай тус улсын эрх бүхий байгууллагаас манай улсын Элчин сайдын яаманд мэдэгдсэн. Хэргийг Францын хууль хяналтын байгууллага шалган шийдвэрлэж, хорих ялыг эдлүүлж эхэлсэн бөгөөд хувь хүний мэдээллийг олон нийтэд мэдээлэх боломжгүй” хэмээж буй.
Тэгвэл иргэн Ган-Очирын эхнэр өөрийн цахим хуудаснаа хэрхэн хүч-хийлэлд өртөж байсан тухайгаа цохирдом зургуудын хамт дэлгэв.