1 сарын мөнгө санхүү ,хайр дурлал , эрүүл мэндийн ЗУРХАЙ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-01-07 00:07:33

Хонь:

Сорилт үргэлжилсээр байна. 

Нэгэн зэрэг бүхнийг анхааралдаа авч, хяналтандаа байлгах тийм ч амархан биш учир одооноос бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна.

Бодож ч амжаагүй байхад чинь байдал өөрчлөгдөж, гэнэтийн зүйлс огтхон ч төлөвлөөгүйгээр өрнөж магадгүй.

Гэхдээ чамд захирагдахгүйгээр, далдын хүчээр бий болж байгаа мэт эдгээр үйл явдлуудад ч гэсэн дүрэлзсэн, догдлуулсан, сэтгэл татам зүйлс олон байх нь. Хэр их байх нь чиний сорилт, золиосонд бэлэн байх эсэхээс, мөн адреналинд ямар хэмжээгээр шунахаас шалтгаалах ажээ. Хэрвээ чамд хүндэтгэж үздэг харилцаа байгаа бол хамтрагчийнхаа сэтгэл мэдрэмжинд илүү анхаарал тавьж, хариу үйлдлийг нь анхаарах хэрэгтэй. Бас өөрийгөө түүний нүдээр харахыг оролдож байгаарай. 2023 оны 1 сар хамгийн хэцүү нь байх бөгөөд ялангуяа сарын эхний өдрүүд чамаас их зүйл шаардах бололтой.

Тиймээс тэвчээртэй байгаарай. Дэл сул ч юм шиг тодорхойгүй байдал 1 сарын сүүлээр Сугар гараг Хонины ордыг эзэлснээр дуусгавар болох юм шүү. Харин ажил, карьерийн хувьд сайн мэдээгээр дүүрэн байна! Яагаад гэвэл шинэ он цоо шинэ төсөл, даалгавруудыг чамд авчирчээ. Хонины ордыг дайран өнгөрөх олон олон гаригууд чамд энэ сарын турш шинэ санаанууд “зээлдэх” бөгөөд түүнийгээ биелүүлэхэд чинь туслах болно. Тиймээс бүрэлдсэн энергиэ зөв зүйлд чиглүүлэхийг, талаар үрэхгүйг гол болгоорой. Бодлогогүй хандахаас зайлсхийж дайснаа ч гэсэн тэвчих хэрэгтэй.

Яг одоогийн байдлаар сэтгэл хичнээн тавгүй байгаа чинь бус зөрчлөөс үүсэх хохирол нь илүү аюултай тусах учир бусадтай сөргөлдөхөөс шууд татгалз. Мөнгөө сайхан боловч хэрэгцээгүй зүйлд бүү зарцуулаарай. Бага зэргийн стрессийг даван туулахын тулд уур уцаар, гуниг, уялдаагүй сэтгэл хөдлөлүүдийг мартаж орхиод аль болох тайван бай. Сайхан амарч ав. Тэнцвэртэй амьдрал руу чи өөрөө л өөрийгөө хөтлөх болно


Үхэр:

Жилийн хамгийн романтик сар гэж хэлэхгүй ч гэсэн хайр дурлалын амьдралд чинь ойлголцол, эе эв давамгайлах болно. Таагүй байдал үүсэн ч гэсэн чи хэрхэн бүгдийг сайхан болгохоо мэднэ. Дэргэдэх хүн чинь хэтэрхий хүйтэн ойлгомжгүй санагдах авч Санчир гаригийн нөлөөгөөр ганцаардах мэдрэмж чинь төдий их удахгүй. Эцсийн эцэст бусдыг ойлгодог, халуун дулаан зан чанараа асуудлын төв болгоорой. Дуугүй байх эсвэл хэн нэгнийг буруушааж, сэжиглэхийг урьтал болгох хэрэггүй. Хэрвээ тэгвэл сайн үр дүнд хүрэхгүй. Зүгээр л сайн сайхныг хүсэх нь хамгийн зөв сонголт байх болно. Мөн гадуур гарч, олон хүмүүстэй холбоотой байх нь энэ сард урьд урьдынхаас илүү чухал байх болно. Үхрийн ордныхон хувьд энэ сард ажил ихтэй байх болно.

Хүндхэн нөхцөл байдлаас байгууллага хамт олноо аврах шаардлага гарч мэднэ. Тулж ирсэн үед анхаарлаа төвлөрүүлж тайвшраад дипломат аргаар чадах бүхнээ хийж, өөрийгөө шавхахыг од эрхэс зөвлөж байна. Хувийн зохион байгуулалт чинь ямар байгааг энэ сар тэр чигтээ туршина гэж хэлж болно. Хамгийн гол нь нөхцөл байдлыг хяналтандаа байлгахад л анхаарах хэрэгтэй шүү. Сарын эхний хагаст насан туршдаа мартахгүй ч байж мэдэх маш том туршлага олж авах болно. Мөн нилээд хэмжээний мөнгийг гарынхаа салаагаар үрсэн мэт сэтгэгдэл төрөх болно. Холын зайны хамтын ажиллагаа, аялал, сургууль гэх мэт зүйлс сарын турш анхаарлын төвд байх болно. Эрүүл мэндийн хувьд болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Хурц ир, ирмэгтэй зүйлсээс зайгаа барьвал сайн. Машин барьж байхдаа анхааралтай байгаарай. Сэтгэл санааны хувьд тогтворгүй байдал нь удаан үргэлжилвэл биеийн эрүүл мэндэд чинь муугаар нөлөөлнө


Ихэр:

Ирэх жил бага зэрэг шуургатай эхлэх нь ээ. Сарын эхний арав хоногт сэтгэл түгшсэн байдал давамгайлахыг од эрхсийн ерөнхий байдал зөгнөж байна. Хосуудын сонирхол мөнгө болон материаллаг зүйлс дээр илэрч, амжилт ололтоо хуваалцах тал дээр зөрчилдсөнөөр ан цав үүсч болзошгүй. Ихрийнхний хосын амьдралд мөнгөний харилцаа онцгой нөлөө үзүүлнэ. Хэрвээ үүнийг сайн удирдаж чадвал ашиг орлого авчрана, эс чадваас алдагдал, үл ойлголцлыг авчирна. Сайн бэлдсэн төлөвлөгөөнд суурилан, үүрэг хариуцлага тэгш хуваарилагдсанаар үйл явдал тайвнаар өрнөж, асуудал тогтворжин түүнээс гарах гарц олдох болно. Энэ сард Ихрийнхний сексийн дур хүсэл хүчтэй өдөөгдөж, бэлгийн хүсэл харилцааны нийцтэй байдлын чухал элемент болно. Хэрвээ хамтрагчгүй бол энэ сард нэгийг олоход тийм ч хэцүү биш байх нь. Оны эхний сар Ихрийнхний хувьд нэмэлт орлогыг авчирч байна. Энэ нь чиний толгойн дахь бизнес төлөвлөгөөтэй эсвэл зоригтойгоор гаргасан чухал санхүүгийн шийдвэртэй чинь холбоотой байх болно. Асуудал тулгарсан үед цэгцтэй сэтгэж, мэдлэгтэй хүнээс зөвлөгөө авч, зөв шийдвэр гаргана гэдэгтээ итгэлтэй бай. Нэгдүгээр сард Ихрийнхэн стрессээс бүрэн гарч чадахгүй ч ажил дээрээ маш амжилттай байна. Гүйцэтгэл тань огцом нэмэгдэхгүй ч ажлаа алхам алхмаар, аажмаар, чанартай гүйцэтгэх болно. Сарын 2 дахь 10 хоногт суралцах, бүтээлч ажил хийх нь танд сэтгэл ханамжийг авчирна. Харин сүүлийн 10 хоногт таныг маш их амжилт хүлээж байна. Оны эхний сар эрүүл мэндийн хувьд аюултай байх нь. Сарын эхний 10 хоногт өөрийгөө дээд зэргээр хамгаалах хэрэгтэй. Гэвч 2 дахь 10 хоногт ч эрсдэл өндөр байх бололтой. Биеийн ерөнхий байдал сарын сүүлчийн 10 хоногт тогтворжино.


Мэлхий:

Шинэ оны эхний сарын дундуур гэнэтийн таагүй зөн хөдлөх учир үүнд бэлтгэлтэй бай. Одоо тулгарах асуудал болгон түр зуурынх бөгөөд нөгөөтэйгүүр нөхцөл байдалд дасан зохицох хэрэгтэй. Мэлхийнхэн энэ сард хайр дурлалын харилцаан дээр шинэ боломжуудыг өөрсдөдөө нээж харилцаандаа дэвшил гаргана. Магадгүй хуучин харилцаагаа сэргээж болзошгүй учир нэгэнт эргэхээр шийдсэн бол сонголтондоо итгэлтэй байгаарай. Хувийн амжилт, карьерын хувьд энэ оны эхний сар шинэ амжилтуудыг чинь тодотгон харуулах чухал сар байна. Ажил мэргэжлийн хувьд том зориултууд тавьж, төлөвлөж түүндээ хүрэх бодит оролдлогуудыг хийж эхлэх болно. Энэ нь үр дүн муутай байсан ч хувийн өсөлт хөгжилд чинь эерэгээр нөлөөлж мэргэжлийн хувьд шат ахихад чинь туслана гэдэгт итгээрэй. Хэрвээ чи өөртөө ямар нэг өөрчлөлт хийх талаар бодохгүй байгаа бол одоо хийж буй ажлаа баттай болгож урьдынхаасаа илүү эрч хүчтэйгээр, дааж авсан ажилдаа ханцуй шамлан орох хэрэгтэй. Ингэснээр чи байр сууриа бэхжүүлнэ. Ямар нэг байгууллагатай хамтын ажиллагаа шинээр эхлүүлэхэд ч дээрх байр суурь нөлөөлөх учраас мэргэжлийн хувьд өсөн дэвжих нь зүйтэй. Ямартай ч, чиний хүсч, мөрөөдөж байснаас ч илүү том амжилт том бэрхшээлийн цаана бий. Энэ сард өмнөх онд төлөвлөөд амжуулж чадаагүй зорилтуудаа эргэн харж биелүүлэх сайхан боломж ирнэ. Ихэнх Мэлхийн ордныхон эрүүл мэндийн хувьд тайван бус байдлыг мэдрэх төдийгүй ур чадвараа гүйцэт гаргаагүйн улмаас стресстеж сэтгэл санаагаар унаж магадгүй. Энэ нь гэр бүлийнхээ зарим гишүүнтэй ч таагүй харилцаа үүсэхэд нөлөөлж магадгүй. Ажил, гэр бүл хоёр үргэлж тусдаа зүйл гэдгийг бясалгаж яваарай.


Арслан

Арслангийн ордныхны хайр дурлал энэ сард хариуцлага тал руу илүү хандана. Ганц бие Арслангийнхан хамтран ажиллагчдаа дурлаж магадгүй. Эсвэл ажил мэргэжлийн сонголтууд чинь цэвэр сэтгэлийн мэдрэмж дээр суурилах болно. Хайрттайгаа ажлын ачааллаасаа хуваалцаж, та хоёр эхний арав хоногт бүх зүйлд субъектив өнцгөөс хандах болно. 1-р сарын 11-нээс Ангараг гариг Арслангийн ордод орж, та хоёрын яриа болгон илүү объектив, бодит зүйлд чиглэснээр та хоёр бие биедээ шинэ санаагаа хуваалцан, үр ашигтай мэдээлэл солилцоно. 1-р сарын турш энэ ордныхонд дарга нь гоо зүйн мэдрэмж, урлаг, хайр дурлал, таашаалтай холбоотой ажлууд даалгана. Аливаад хэтэрхий сэтгэл хөдлөлийн үүднээс, бодлогогүй хандсанаар хойшдын таагүй нөхцөл байдалд хүрч болзошгүй. Догдлол чинь ажлын бүтээмжид нөлөөлөх ёсгүй гэдгийг санаарай. Нөгөө талаас, 2023 оны эхний сард чи шинжлэх ухааны эсхүл уран зохиолын талбарт талархал хүлээх магадлал их байна. Сурталчилгааны, ярих чадвар их шаардсан, оюун ухааны ажлуудад дарагдах бөгөөд шинэ гэрээ хэлэлцээрийн сураг ч ойрхон байна. Хоолны хордлого, амьдралын хэв маяг алдагдах зэрэг эрүүл мэндийн асуудлууд ирж магадгй. Гадаад төрхөндөө анхаарахад гайхалтай тохирсон сар


Охин:

Охины ордны хайр дурлал энэ сард дэврүүн сэтгэл, аз жаргалаар дүүрэн байна. Хайр дурлалын харилцаагаа илүү сайхан болгохын тулд сэтгэл хөдөлгөсөн, хөгжилтэй үйл явдлуудыг онцлох хэрэгтэй. Мэдрэмжээ бодит болгож, тачаангуй төрхөө илчилж хайр дурлалдаа тааламжтай хандсанаар цаашдынхаа харилцаанд туршлага хуримтлуулж урьдынхаасаа илүү халуун дулаан, амар тайван, бат бөх холбоотой байна. Хайр дурлалын харилцаан дээр ойлголцолд хүрэхийн тулд энэ сард хостойгоо маш сайн ярилцах, нэгнийхээ үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх, үл ойлголцол түр зуурынх гэдгийг ойлгож буулт хийх хэрэгтэй. Энэ нь эрүүл харилцааг бий болгох эх үндэс болох төдийгүй эрүүл мэндэд чинь ч эерэг нөлөө үзүүлнэ. Охины ордынхны хайр дурлалын харилцаа энэ сард санхүүгийн бэрхшээлтэй тулгарч магадгүй. Мөнгө юуны ч хэмжүүр болохгүй гэдгийг санахад л хангалттай. Амжилт, бүтээлч байдлын хувьд маш ахиц дэвшилтэй сар өнгөрөх бөгөөд энэ нь чиний ордод орсон Буд гаригийн эерэг нөлөөтэй холбоотой. Сарын эхээр буюу 1-р сарын 11-нд гэр бүлийн асуудлаа цэгцэнд оруулж, үр дүнтэй яриа хийхэд тохиромжтой өдөр. Харин сарын сүүлээр мэргэжлийн хүрээнд бизнесийн ашиг орлого олж, амжилтанд хүрэх магадлалтай учраас өөрт үр шимтэй сонголт хийх хэрэгтэй. Охины ордныхон энэ сард санхүүгийн хувьд маш их хэмжээний зардал гаргаж, алдагдалж орж магадгүй учир мөнгөө хэмнэж, оновчтой алхам хийвэл зохино. Гэсэн ч сарын дундуур ачаалалтай ажлын үр дүнг амсаж санхүүгийн дарамтнаас мултрах болно. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй учир сэтгэл амар байж болно. Гэхдээ эрүүл хооллолт, амьдралын зөв хэвшилээ алдахгүй байх нь ажлын бүтээмжинд чинь тустай.


Жинлүүр:

Ангараг гараг энэ сард Жинлүүрийн ордонд байрлаж буй учир хайр дурлалын амьдралд чинь олон төрлийн “үйл ажиллагаа” гарцаагүй явагдах бололтой. Энэ сард нийгэм болон олон нийттэй харилцах харилцаанд зөрчил үүсэх нь тодорхой бөгөөд үүнийгээ хосын харилцаандаа нөлөөлүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Эс тэгвэл хохирол нь хүнд байх магадлалтай. Бүх зүйлд хэт анхаардгаа зогсоо. Хамтрагч чинь уурлаж, бүгдийг орвонгоор нь эргүүлэх магадлалтай үед өөрийгөө хянаарай. Үгүй бол тэр чамайг жижиг зүйлс болгонд оролцдог, түүгээр хөөцөлддөг гэж бодож мэднэ. Тиймээс энэ сард тавьсан том зорилгууддаа хүрэхийг л юу юунаас илүү эрмэлзээрэй. Хамтдаа чухал зүйлийн төлөө тэмцэж, зорилтоо нэгтгэсэн ч болно. Ингэж л цугларсан төрөл бүрийн энергиэ чи урамтайгаар “шатааж” чадах юм. Ажил болон карьерийн хувьд өрсөлдөөн, хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах гээд хүмүүстэй ямар нэг хэмжээгээр харилцах тусам чамд улам их хүч орно. Энэ л эрч хүчээрээ өөрийгөө зоригжуулж, урамшуулж байхаа мартав аа. Сорилт бүхэн чамайг нэг шат дээш алхуулах гишгүүр юм шүү. Харин санхүүгийн хувьд үргэлж сэргэлэн байгаарай. Чамд чадавхиа ихэсгэх боломж гарах магадлал маш өндөр байна. Их ажил амжуулахын тулд тэвчээртэйгээр зүтгэж, санаандгүй болох үйл явдлуудад бэлтгэлтэй байхад л гайхалтай үр дүн чамд ирнэ. Чиний 1-р сард мөрдөх ёстой үгнүүд “Юмыг бүү хүндрүүл, аль болох амархнаар хүлээж ав, давуу талаа тодотго, төлөвлө, саруулаар сэтгэ, бүү яар” байх ёстой. Хэрвээ чи тайван байж чадвал гарцаагүй ялна. Олон зүйлд зэрэг зэрэг санаа зовж, амралтгүй ажиллаж, таагүй орчинд удаан байхаас л харин шууд татгалзаарай. Түүний оронд спортоор хичээллэж, бүжиглэж, массаж хийлгүүлж, секс хийж, чиний хүчийг сорих зүйлст өөрийгөө зориулвал 2023 оны эхний сар бүхэлдээ гайхалтай байх болно. Хагалсан талбай дундуур ч болгоомжтой алхвал цаана нь хүрч болдог шүү дээ.


Хилэнц:

Чиний амьдрал маш замбараагүй, дуулиан шуугиантай хэсэгт шилжиж байна. Гэсэн ч чи үүнд маш тайван хандах нь ээ. Хурцадмал нөхцөл байдлууд харин ч харилцаанд өнгө нэмэн эрч хүчтэй, сэтгэл хөдөлгөм байдлыг бий болгоно. Харин удаж буй эсвэл тогтвортой харилцааны хувьд зарим зүйлс жаахан ярвигтай байна. Хэрүүл маргаан юуг ч авчирч болно. Тэнцвэртэй байдлыг ч амархаан алдагдуулчихна. Биеэ барьж, бодит байдлыг харснаар харилцаа бүхэн эергээр шийдэгдэнэ. 2023 оны 1-р сард Хилэнцийнхний энерги их хүчтэй байна. Олон хүн цугласан газар, онцгой байдал, өрсөлдөөнийг алгасахгүй яг л буцалж буй ус мэт дэврүүн, сэтгэл хөдлөл өндөртэй байх нь. Чамд тулгарах хурц, яаралтай асуудлуудыг давахад амар биш байх ч Хилэнцийн ордод байрлаж буй Санчир гаригт итгэ. Тэр чамд тэвчээр, шаргуу байдал, мэргэн ухаанаа зээлж чи бүгдийг бахархалтайгаар даван туулах болно. Энэ сард оюуны сонирхлын хүрээ тэлж, бүтээл бичих, ярилцлага өгөх боломжууд олноороо гарч ирнэ. Аялал төлөвлөхдөө болгоомжтой, бодолтой байгаарай. Хилэнцийнхэн их ачааллаасаа болж эрүүл мэндээ муутгаж болзошгүй. Ялангуяа гэмтэл, түлэгдэл, цус алдалт, шархдах, халдвар, үрэвслээс өөрийгөө хамгаал. Аялж явахдаа, алхаж явахдаа, цана чаргаар гулгах машин барих үедээ маш болгоомжтой байгаарай!


Нум:

Энэ 1-р сард од эрхсийн удаан хугацааны хямралд харилцаагаа өртүүлэхгүй аварч чадах цорын ганц орд бол Нум юм. Эхний арав хоногт хосуудын дунд мөнгө, зардал, хөрөнгө оруулалттай холбоотой ганц нэг зөрчлүүд үүсэх магадлалтай ч удаан хугацааных биш учраас санаа зовох зүйлгүй. Хайрттайгаа ерөнхийдөө сайн холбоотой байна. Та хоёр зөвхөн уулзахдаа ч биш, утсаар ярихдаа ч, мессеж бичилцэхдээ ч романтик мэдрэмжээ нэг нэгэндээ хуваалцах болно. Хамтрагчаа илүүгээр танин мэдэж, түүний тухай хэнд ч хэлдэггүй нууцыг нь ч сонсож магадгүй. Та хоёр биенийхээ нүдийг хараад л ойлголцож, тайлбар шаардалгүйгээр хийсэн үйлдлийн шалтгааныг ойлгоно гэдэгтээ итгэлтэй байгаарай. Дөнгөж болзож эхэлж байгаа залуутайгаа муудалцахгүй байхыг хичээгээрэй, бүхнийг муугаар эргүүлэх магадлалтай. Нумын ордныхны санхүүгийн амьдрал хөл хөдөлгөөн дүүрэн байх нь ээ. Тохиролцоо, орлого, шилжүүлэг, хуримтлал, тооцоо зэрэг мөнгөтэй холбоотой хийх ажлууд өдөр бүр шахуу гарна гэж мэд. Удаан хугацааны зээл авахад тийм ч тохиромжтой биш. Хурдан хугацаанд хялбар аргаар мөнгө олох боломжуудыг ашиглахгүй байхыг зөвлөж байна. Учир нь тэд дараа нь том алдагдалд хүргэж магадгүй. Үүнийг сайн мэдэж байгаа байх л даа, гэхдээ юмыг яаж мэдэх вэ, мөнгөө дотны хүмүүсийнхээ асуудалтай огтхон ч хольж болохгүй гэдгийг сануулъя. Бичих, илтгэл тавих зэрэг оюуны үйлүүд амжилт олно. Сайн эмчлэгдээгүй хууч өвчнүүд ил гарч магадгүй, тиймээс биедээ гарч буй өөрчлөлтүүдэд анхааралтай хандаж, амин дэм, дархлаа сэргээх бэлдмэл авч уугаарай. Хөдөлгөөнтэй байхаа ч мартаж болохгүй.


Матар:

Хайр дурлалын харилцаа чиний энэ сарын “онцлох” сэдэв байх болно. Сугар гариг Матрын ордод байрласнаар хосуудын харилцаанд адал явдал, шинэчлэлт, өөрчлөлтүүд хэд хэдээрээ гарна. Харин энэ үед хэрхэн хандлагаас чинь та хоёрын цаашдын харилцаа шийдэгдэх нь дээ. Түүнээс гадна сарын турш чиний эротик сонирхол дээд түвшинд илэрнэ. Ганц бие Матрынхны хувьд энэ сард гэнэтийн өөрчлөлт, санаандгүй зүйлсээр дүүрэн байх болно. Магадгүй чамд ямар нэг хүсч байгаа зүйлийнхээ төлөө тэмцэх шаардлага гарч ирнэ. Ганцаардсан үед чинь чамаас хэдэн насаар ах тийм ч дотны биш хүн чамд тусалснаар юмсыг арай өөр өнцгөөс харах хаалга нээгдэнэ. Сарын 15, 16-ны өдрүүдэд ямар нэг онцгой зүйл тохиох болно. Энэ бол тулааны талбар л гэсэн үг. Жинхэнээсээ хүсч байгаа зүйлээ мэдсэнээр өөртөө маш том зорилго тавих чухал сар өмнө чинь байна. Өөрийнхөө мэдлэг чадвар, сайн чанараа батлах цаг ирлээ. Хэтэрхий улайрах хэрэггүй ч саад бэрхшээлийг давж бүх зүйл баталгаатай болохоос өмнө санаа амарч болохгүй шүү. Хувийн асуудал тулгараад шийдэж чадаагүй байхад чинь “хувьсгалын” томоохон асуудал давхцаж мэднэ. Энэ үед хувийн асуудлаа урьтал болгон шийдвэрлэхийг од эрхэс зөвлөж байна. Багийн ажиллагаа, сахилга бат, дипломат ажиллагаа энэ сарын турш чухал байх болно. Санхүүгийн хувьд нилээд тогтворгүй байна. Оюуны хөдөлмөр, бичгийн ажлаас мөнгө орж ирнэ. 1-р сарын эхний арав хоногт бүх зүйлс хэвийн байх болно. Харин сүүлийн хагаст эрүүл мэнд, сэтгэл санаандаа зориулж багагүй мөнгө зарах хэрэгтэй болно. Энэ сард сэтгэл санаагаа удирдаж сурахад цагаа зарцуулаарай.


Хумх:

Сарын эхээр хайр дурлалын тал дээр тийм ч сайнгүй байх бололтой. 

Гэхдээ бүү санаа зов. Сарын сүүлээр энэ асуудал шийдэгдэх болно. Эмэгтэй хумхууд хайр дурлалын тал дээр бага зэрэг зоригтой байгаарай. Хэрвээ чи гэрлэсэн бол ар гэр, хань ижилдээ цаг зав гаргаагүйгээс болоод асуудал үүсч магадгүй. Мөн сексийн амьдралдаа ч анхаарал тавиарай. Энэ сарын туршид амьдралынхаа хэв маяг, харилцаандаа өөрчлөлт оруулаарай. Дотны найзыгаа үл ялиг буруу ойлголцсоны улмаас гомдоож болзошгүй. Сэтгэл хөдлөлөө барьж, бодоогүй үгээ хэлэхээс болгоомжлоорой. Хэн нэгнээс гэнэтийн бэлэг авах болно. Чамд хүмүүс ямар их хайртайг энэ сарын туршид мэдрэх нь байна шүү. 2023 оны 1-р сард чиний онцгойлон анхаарах ёстой зүйл бол карьер. Карьертээ сайн анхаарч чадвал үр дүнг нь амсахын тулд тийм ч удаан хүлээхгүй. Мэдээж энэ тийм хялбар байхгүй. Гэхдээ хичээсэн хүнд л үр дүн нь харагддаг гэдгийг бид мэднэ. Ялангуяа сарын сүүлээр маш их шинэ санаа, төлөвлөгөө чиний санаанд орох болно. Энэ бүхнийг тэмдэглэн авч үлдчихэд хэрэгжүүлэх цаг олдож л таарна. Хувийн зохион байгуулалтандаа анхаараарай. Тэгж чадвал бүх зүйл чиний гарт байна. Харин стресст орж болзошгүй тул биедээ анхаарч, өөрийгөө бага ч гэсэн амрааж байгаарай. Сөрөг энергитэй хүнээс аль болох хол байгаарай. Энэ сард өөрт ашигтай олон танилтай болох болно. Тийм болохоор шинэ танилцсан хүмүүстэйгээ холбоогоо таслахгүй байх хэрэгтэй шүү. Хэн нэгний нөлөөнд автаж болзошгүйг анхааруулж байна. Санхүүгийн хувьд 1-р сар яахын аргагүй ашигтай байх болно. Таргалалт бол энэ сарын аюул. Хөдөлгөөний дутагдлаас болоод илүүдэл жин үүсч болзошгүй. Тиймээс аль болох эрүүл хооллож, хөдөлгөөнтэй байгаарай. Чихэр, өөх тос, согтууруулах ундаанаас онцгойлон хол бай. Мөн хурд хэтрүүлэн явах хэрэггүй. Янз бүрийн санаандгүй осол аваарт орж болзошгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Хамгийн чухал нь өөртөө болон хийж байгаа бүх зүйлдээ хариуцлагатай байсан цагт айх зүйлгүй.


Загас:

Сарын эхээр чиний амьдрал тэр чигтээ идэвхитэй байна. Хосуудын хувьд гайхалтай сар үргэлжилнэ. Энэ сард Загасныхан хайртай хүнтэйгээ хамт амралтаа аваарай. Та хоёрт хамтдаа байх хугацаа хэрэгтэй. Гэр бүлтэй Загасууд хүүхэдтэй болно. Нөхөр/эхнэртэйгээ аль болох нээлттэй харилцаж байх нь чухал шүү. Нөхцөл байдлыг ямар ч үед хяналтандаа байлгаарай. Чамд асуудал авчирч болзошгүй зүйл мөнгө л байна. Гэхдээ мөнгөний асуудал тийм ч удаан санааг чинь зовоохгүй. Найз нөхдийн холбоо ажлын амжилтанд шууд нөлөөлөх учраас тусламж хэрэгтэй үед тэдэндээ хандахаас цааргалах хэрэггүй. Мөн хэдий чинээ шинэ танилтай болно төдий чинээ амжилтанд хүрэхэд ойртоно. Өөртөө итгэхгүй байх тэр эргэлзээ л харилцааг асуудалд оруулдаг тул хийж байгаа үйлдэл бүхэндээ итгэлтэй байгаарай. Буруу ойлголцол үүсмэгц асуудлыг тэр дор нь тодруулахгүй бол хожмоо сөрөг үр дагавар авчирна. Энэ сарын туршид чи урлагаар амьсгална. Сарын турш өөрийнхөө оюуны хэрэгцээг хангаж, мэлмийгээ баясгахад цаг гарга. Уншихыг хүсдэг ном, үзэхийг хүссэн тоглолт гэх мэтийг орхихгүйгээр заавал амжуулаарай. Шинэ мэдрэмж чамд шинэ санаа өгнө. Удаан уулзаагүй найз, хамт ажиллаж байсан хүнтэйгээ учрах тохиол маш олон таарна. Адилхан сонирхолтой бүлэг хүмүүстэй нийлж, чөлөөт цагийг өөртөө зориулж сураарай. Найз нөхөд, эсвэл сайн таньдаг хүнтэйгээ нийлж бизнес эхлүүлнэ. Бизнесийн хамтрагчидтайгаа уулзахдаа өөрийгөө итгэж болох хүн гэдгийг харуул. Санхүүгийн хувьд бага зэрэг асуудал үүсч болзошгүй хэдий ч энэ сард орлого сайтай байх болно. Гэхдээ сайн олохын хэрээр эрсдэл өндөр байх тул мөнгөний араас хэтэрхий их улайрах хэрэггүй. Хэн нэгэнд бүх юмаа даатгаад орхих хэрэггүй. Тэд заримдаа итгэл алдаж мэднэ гэдгийг тооцоол. Эрч хүч, энергиэр дүүрэн шинэ сар байх болно. Сарын сүүлээр бага зэргийн ядрах асуудал гарч мэдэх ч бие чинь туулаад л гараад ирэх болно. Ойр зуур алхах, жимс ногоо сайн идэх, сайн унтаж амарсан байхад л өөр ноцтой асуудал үүсэхгүй.




Холбоотой мэдээ