СТРЕСС гэж юу вэ?
НийгэмИрээдүйд болох гэж буй ямар нэг үйл явдал болон яг одоод мэдрэгдэж буй таагүй мэдрэмжүүд нь тухайн үед таны дааж чадах ачаалаас хэтэрсэн мэдрэмж өгдөг ба энэ үед тархины айдсын төв буюу #Амигдала идэвхжиж стрессийн даавар (#Кортизол) ялгардаг.
Кортизол ялгарах үед зүрх хурдан цохилох, ходоод агших, булчин чангарах, амьсгал давчдах зэрэг хариу урвал биед үүсдэг. Тэгвэл #стресс гэдэг нь кортизол даавар хэт их ялгарах үед биеийн үзүүлж буй хариу урвал юм.
•Стрессийн эхэн үед энэ даавар нь хүнд эрч хүч өгөх, тулгараад буй асуудлаа шийдвэрлэхэд туслах зорилготой (эустресс) байдаг бол удаан хугацаанд стресстэй явах нь биед сөргөөр нөлөөлж ядарч, сульдаж эхэлдэг.
Тэгвэл стрессээс сэргийлэхийн тулд :
•Аль болох үүсээд буй асуудлыг дор дор нь шийдэхийг хичээгээрэй. Асуудлаасаа зугтах тусам таны стрессдэх хугацаа уртасна.
•Таныг стрессдүүлээд, айлгаад байгаа зүйлийн талаар хэн нэгэнд хэлж мэдрэмжээ гадагшлуулаарай. Энэ нь танд тайвшрахад туслана, мөн асуудлаа шийдэх гарц олоход тусалж болох юм.
•Ус их ууж, кофе болон чихрийн хэрэглээнээс татгалзаарай. Ус их уух нь кортизол дааврыг биеэс гадагшлуулахад туслана. Харин кофе уух нь нэгэнт түргэн цохилж буй зүрхийг улам түргэсгэх эрсдэлтэй бол чихэр нь кортизолын хэмжээг улам ихэсгэдэг.
•Дасгал хийж, хөлсөө гаргаж хэвшээрэй. Кортизолыг гадагшлуулах бас нэгэн шалгарсан арга юм. Хүн өглөө сэрэх үед кортизолын хэмжээ хамгийн өндөр байдаг байна. Тиймээс стресстэй эсвэл түгшүүртэй, сэтгэл гутралтай хүмүүст өглөө сэрэх үе хэцүү мэдрэмж өгдөг.
• Бодлоо засаарай. Аливаа зүйлийг эерэг талаас нь харах гэж хичээгээрэй. Тэгвэл таны биеэс ялгарах даавар ч бас өөрчлөгдөнө.
•Бүх зүйлийг хянаж, зөв байлгах гэж хичээх хэрэггүй. Хүний хяналтаас гадуур зүйл гэж байдаг.
•Уужуу амьсгалж, цэвэр агаарт гарч, зөв амьсгалах дасгал хийгээрэй. Заримдаа стресстэй хүн амьсгалаа түгжээд, удаан амьсгалахгүй байгаагаа анзаардаггүй. Түгшсэн мэдрэмж төрөх бүрт уртаар амьсгалах дасгал хийвэл бие өөрийгөө тайвшруулж сурна.
•Булчингаа суллаарай. Стресстэй хүн бүх биеэ чангалаад хумчихсан байдаг. Булчин сулрахад тархинд тайвширлаа, аюул холдлоо гэсэн дохиог өгдөг.