Төгс Рэгзэн: Укагийн амьдарч байсан байр нь “авилгын мөнгөөр” авсан болж таарсан түүнчлэн…
НийгэмМаниуст эд юмсаа гайхуулдаг баячууд нэг иймэрхүү.
Саяхан л дуучин Укаг Лондон хотын А зэрэглэлийн бүсэд тансаг байранд амьдарч байна гээл шуурч байхад хөөх яасан гоёийн гээл олон ч хүн шүүрс алдаж байсан удаатай.
Гэтэл энэхүү Лондон дахь байр нь түүний хадам аав болох “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан З.Ганбаатарын авлигын мөнгөөр авсан 110 м2 байр болж түүнийг нь ATГ-ынхан хураан авсан.
Гэтэл эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан, ОХУ-ын иргэнээс авлига авсан энэ нөхөр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, 11-20 сая төгрөгөөр торгуулж, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн.
. Монголын шvvх ингэж л ажиллаж байна даа.
Яг үнэндээ эд нар хөлс хүчээ шавхаж бор зүрхээрээ явж буй баялаг бүтээгчдээс газар тэнгэр шиг ялгаатай хүмүүс.
За даа энэ мэт авлигын мөнгөөр олон ч олны танил хүмүүс онгирч аархдаг даа.
Хадам аав нь З.Ганбаатар гэж нөхөр бий Укагийн нөхөр Эрдэнэчулууныг оффшорт мөнгөтэй гэж байхад л энэ асуудал яригдаж бичигдэж байсан.
Ука би санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн гээл байсан бахархаад сонсож байлаа .