Нүүрсний мөнгийг ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуяг, БНСУ-ын иргэн Dave Lee нар О.Мөнхжингийн койн руу оруулж угаасан байж болзошгүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-01 12:05:26

Нүүрсний 44 их наядын хулгайн асуудал ид яригдаж байна. Нүүрсний хулгайтай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг бусад таван хүний хамтаар цагдан хориод буй.

Нэгэнт нүүрсний мөнгө алга болсон нь тодорхой гэдгийг дээр, дооргүй хүлээн зөвшөөрч буй. Харин тэр мөнгө нь хаачсан бэ гэх асуулт бий. Тэгвэл нүүрсний 44 их наяд төгрөг О.Мөнхжингийн койн/IHC/ руу орсон гэх мэдээлэл байна.

Учир нь ЭТТ ХК-ийн захирал Б.Ганхуягийг түүнтэй хамт баригдсан “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшингээр дамжуулж нүүрсний мөнгийг койн болгосон гэх мэдээлэл ирж байна. С.Энхтүвшин гэгч нь өмнө нь

Голомт банкны салбарын захирлаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ мөнгө угаах ажлыг гардан зохион байгуулсан байж болзошгүй аж. Мөн С.Энхтүвшингийн эхнэр болон эхнэрийнх нь найз А.Б гэх эмэгтэй нар ч койнд мөнгө хийх ажлыг гардаж ажилладаг гэх мэдээлэл байна.

Мөн тэдний хамсаатан, БНСУ-ын иргэн Dave Lee гэгч нь IHC койныг сурталчлах, олныг хамруулах, бизнесменүүдээс мөнгө татах ажлыг хийдэг бөгөөд тэрээр өдгөө Сингапур улсад амьдардаг аж. Dave Lee өмнө нь монгол охидын биеийг үнэлүүлж, бусдад худалдсан асуудалд холбогдож байсан. Мөн Хөшигийн хөндийн нисэх буудлыг барих ажилд оролцож, Самсунг компанийн мөнгийг гүйцэтгэгчээс нь авсан зэргээр бусдыг “хулхидсан” хэрэгт холбогдон яригдаж байсан юм.

Харин С.Энхтүвшин нь 120 мянгатад байрлах “Regis Place” аппартментад амьдардаг бөгөөд тус аппартментад койнтой холбоотой, койнд асар их хэмжээний мөнгө оруулсан холбоо хамаарал бүхий хүмүүс нь хамтдаа оршин суудаг аж.

Regis Place-д оффис түрээслүүлнэ – C21 Mongolia

Уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас тодруулахад “Койнтой холбоотой асуудал шалгагдаж байгаа. Тэдний нэг нь О.Мөнхжин мөн” гэсэн мэдээллийг ирүүлж байна. Уг хэрэг мөрдөн шалгах хүрээнд явж байгаа учир илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.


Холбоотой мэдээ