Сэтгүүлч Б.Отгон: Хулгайг зогсооё гэвэл хамгийн дээрээсээ эхлэх ёстой!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-04 22:22:53

Хулгайг зогсооё гэвэл хамгийн дээрээсээ эхлэх ёстой!!!


Хөгжлийн банк анх байгуулагдсан зорилго нь  улс орны том төслүүдийг санхүүжүүлэх. Иймээс  УИХ, ЗГ-аас баталсан хөтөлбөрүүдэд л зээл  өгдөг байлаа. Харин  2017 оны шинэ жилээр Хөгжлийн банкны хуулиа өөрчилж, зээлийг Хөгжлийн банкны удирдлагууд шийддэг болсон. Тухайн үеийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нь өөрийн "төлөөний хүн" буюу ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамбыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар томилов. ЗГ “алт-2 “ хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж зарлав.Үүний цаана Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат алт ухдаг ах дүү, найз нөхдийн сүлжээндээ Хөгжлийн банкны зээлийг өгөх зорилго нуугдаж буйг хэн  мэдлээ. Ингээд Хөгжлийн банкнаас 10 гаруй алтны шороон орд олборлогч компанид зээл өгөв. 


1.  Ж.Эрдэнэбатын авга дүү У.Тулгаболдын ”Нью Хаппи”


 2.  Ж.Эрдэнэбатын лицензийн наймааны хамтрагч"Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнийн "Монгол драй милк"


3. Ж.Эрдэнэбатын танхимд  Барилга хот байгуулалтын дэд сайд хийж байсан Ш.Лхамсүрэнгийн “Мондулаан трейд”


4. Ж.Эрдэнэбатын үед Монгол улсын Ерөнхий аудитор хийж байсан Д.Хүрэлбаатарын төрсөн дүү Д.Мөнхбаатарын “Эрд хул”


5.  Ж.Эрдэнэбатын нутгийн дүү буюу хожим УИХ-д  хамтдаа  Сэлэнгэ аймгаас сонсгогдсон УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аавын “Вояжир минерал ресурсес “  зэрэг компаниуд Хөгжлийн банкнаас алт олборлох зээл авчээ. 


Өнөөдөр Хөгжлийн банкны удирдлагууд" Хөгжлийн банк уг нь ийм алтны төсөлд зээл өгөх ёсгүй, Хууль зөрчсөн үйлдэл, Дээрээс шахалт ирсэн учраас арга буюу зээл өгсөн"  гэсэн тайлбар хийгээд сууж байна.


Хулгай ийм л байдлаар явж,төрд шургалсан луйварчид нь улс орноо уралдан тонон дээрэмдэж байна. 

Хулгайг зогсооё гэвэл жараахайнуудыг нэрлээд суух биш. Жинхэнэ хулгайч нарыг олж хариуцлага тооц!!

Тэд УИХ, Засгийн газарт бүр тэргүүнд эгнээнд нь буй. Алим мөчрөөсөө хол унадаггүй юм. 


Нэг өрөвдөлтэй зүйл болсон нь Заамарынхан ганц бүтэн үлдсэн тохойг минь нэг алтны компани лицензээр авчихлаа гээд л тэмцээд УИХ,ЗГ-т бичиг өгөөд явсан чинь тэр компани нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын  ах дүү нарын компани байж билээ.


Сэтгүүлч Б.Отгон

2022.02.04

Холбоотой мэдээ