Дээрэмчид вьетнам иргэний толгойд хар уут углаад “чамайг хятад байсан бол алаад хаяна, 50 сая төгрөг өгвөл явуулья” гэжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-02-07 02:56:22

2021 оны 10-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Саруул тэнгэр-2” хотхоны гадна Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын иргэн Л.Д.Г-д  хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, биед нь байсан 29 сая төгрөг, Айфон 12 про макс гар утас, Айфон икс эс гар утас зэргийг дээрэмдэн нийт 33.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг гарсан. Уг хэргийг Д.Б, А.Х. Б.Ч нар үйлдсэн. Үүнээс Д.Б нь вьетнам иргэнийг их хэмжээний бэлэн мөнгөтэй болно гэдгийг урьдчилан дээрмийн гэмт хэргийг төлөвлөн бусдыгаа татан оролцуулжээ. Болсон явдлын тухай  хохирогч нь  “...2021 оны 10-р сарын 21-ний өдөр би мөнгө зээлж авч буцаан өгдөг танилаасаа өөрийн мөнгө болох 27 сая төгрөгийг авахаар 18 цагийн орчим залгаж дуудаад Их Засаг Их сургуулийн урд талын авто засварын газар хүлээсэн. Уг хүн 21 цагийн орчим ирээд миний 27 сая төгрөгийг бэлнээр буцааж өгсөн юм. Уг хүнтэй хамт уг гражийн амралтын өрөөнд 5-10 минут хамт юм ярьж сууж байгаад би түрүүлээд гэртээ харихаар хөдөлсөн. Намайг гарахад гар утас дуугарсан. Утсаа аваад “байна уу” гэж хэлтэл хойноос нэг эрэгтэй хүн ирээд гар утас булаахаар нь ноцолдсон. Тэгтэл уг хүн өөр нэг хүнийг дуудсан бөгөөд уг хүн машинаасаа бууж ирээд намайг хамт барьж аваад машин дотроо суулгасан. Машин хөдөлж явсан бөгөөд тухайн үед миний шилэн хүзүүн дээр дарсан эрэгтэй нь хутгатай сүрдүүлж байсан. Миний толгойд хар өнгийн уут углаад “чамайг энд алаад хаяна” гэх зэрэг зүйл яриад “Хятад байсан бол алаад хаяна гэхдээ Вьетнам хүн юм байна, чамд 50 сая төгрөг байх юм бол явуулъя” гэж хэлсэн. Би тухайн үед “надад одоо байгаа нь 29 сая төгрөг байна” гэж хэлтэл мөнгө болон хоёр ширхэг гар утсыг авч, толгойд уут углаж машинаасаа буулгаад яваад өгсөн... “гэжээ. Шүүх гэмт хэргийг санаачилж төлөвлөсөн Д.Б-г 12 сая, Э.Х, Б.Ч нарыг тус бүр нь 10 сая төгрөгөөр торгох ял оноосон байна. 

Холбоотой мэдээ